x

Химийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлхээр болжээ

Дэлхий  дахинд жил бүр 19.3 сая хүнд  хорт хавдар шинээр оношлогдож, 10  сая орчим хүн хорвоогоос хальж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна.

Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой ядууралд жил бүр 20 мянга орчим хүн өртдөг гэсэн судалгаа байна. 

Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, энэ оны 01 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлэх шийдвэр байв.

Энэ онд  хавдрын тусламж үйлчилгээнд гарах зарим нэг шинэчлэлээс дурдвал:

Хавдрын эмчилгээнд ороход иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй

Өмнөх жилүүдэд хавдрын эмчилгээнд ороход иргэн 25 хувийн төлбөрийг хувиасаа гаргадаг байсан бол энэ оноос иргэд ямар нэгэн төлбөр төлөхөөргүй болж байна.

Эх орондоо бүрэн оношлогддог болно

Хавдрын үеийн оношилгоонд нэн чухал аппарат бол ПЕТ-СТ юм. Энэ шинжилгээний аппарат Монголд анх удаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Шинжилгээгээр хавдрын үсэрхийллийг бүрэн илрүүлдэг ба эмчилгээний арга техник сонгох болон  үр дүн бүрэн хянах боломжтойгоороо давуу талтай юм. Уг шинжилгээнд орохын тулд иргэд  заавал гадаад улс орон руу явдаг байсан бол энэ оноос эх орондоо оношлогдох бүрэн боломжтой боллоо. 

Химийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн чанарт онцгой анхаарч, бай эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж эхэлнэ

Хорт хавдрын үед хими эмчилгээний оролцоо 50 гаруй хувьтай байдаг ба энэ нь хавдраар оношлогдсон хоёр хүн тутмын нэг нь хими эмчилгээнд ордог гэсэн үг юм. Эрүүл мэндийн яамнаас аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд  хими эмчилгээ хийх боломжтой болж байгаа бөгөөд энэ нь уг тусламж үйлчилгээ авах гэж хөдөө орон нутгаас ирэх иргэдийн урсгалыг бууруулж, ХСҮТ дээрх ачаалал бууруулах ач холбогдолтой.

Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан төр хувийн хэвшлийн эмнэлгүүд үзүүлдэг болно 

Хавдрын үеийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ дараалал ихтэй, өндөр ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр уг тусламж үйлчилгээнд даатгалаас олгох өртгийн хэмжээ нэмэгдэж, төр хувийн хэвшлийн аль ч  эмнэлгээр уг үйлчилгээг авах болсноор тусламж үйлчилгээний хүлээгдэл буурах боломжтой боллоо.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top