x

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ

УНТЭ-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна.

Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм байна. 

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий "УНТЭ нь 26 төрөлжсөн мэргэжлийн, үүний дотор 15 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг бөгөөд ЦССҮТ-ийн нийлүүлдэг нийт цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг. Насанд хүрэгчдийн цусны хавдрын ба хавдрын бус эмгэгүүд, элэг бөөр, үе шилжүүлэн суулгах, эд эрхтэн тайрах зэрэг цар хүрээ ихтэй мэс засал, хоол боловсруулах замын халдвар, цус алдалт зэрэг яаралтай тусламж болон архаг өвчтөний төгсгөлийн шатны олон эрхтэний дутагдлын үед цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өвчтөний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах гол эмчилгээний аргуудын нэг болдог. 

Дэлхий нийтийг нөмрөөд буй аюулт цар тахлын үед цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид байгууллагын нийт ажилчидыг уриалж тус аяныг зохион байгуулж байна. Цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах, цар тахлын онцгой үед үүсч болох хомсдлоос сэргийлэх, иргэдийг цусаа бэлэглэх үйлсэд уриалах, авлагагүй байнгын донорын тоог нэмэгдүүлэхэд тус аяны зорилго оршиж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УНТЭ, ЦССҮТ нь хамгааллыг чанд сахиж ажиллаж байна" гэлээ. 

ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр "ДЭМБ-аас халдварын аливаа эрсдэлгүй цусаар хангах үндсэн боломжийн нэг нь 100 хувь сайн дурын авлагагүй донороос цус цуглуулах гэж үздэг. Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн хамт олон бидний ажлыг дэмжиж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхааран тус аяныг эхлүүлсэнд баяртай байна. Дэлхий дахиныг хамарсан Covid-19 цар тахлын улмаас цусны доноруудын тоо цөөрсөн хэдий ч бид цус цусан бүтээгдэхүүний нөөцийг хэвийн хадгалах тал дээр анхаарч ажиллаж байна. УНТЭ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа уг аянд олон байгууллагууд нэгдэж, цусны нөөцийг бүрдүүлэх нь дамжиггүй. Нэг хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний алтан амийг аврах боломжтой бөгөөд эрэгтэй хүн гурван сардаа нэг удаа, эмэгтэй хүн дөрвөн сард нэг удаа цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдаг" гэлээ. 

Хэрэв та цусаа хандивлахаар шийдсэн бол дараах зүйлийг анхаараарай.

Үүнд: 

  • Урьд өдөр нь сайн унтаж амрах; 
  • Хувийн ариун цэвэр сайн сахих;
  • Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй; 
  • Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна; 
  • Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэх хэрэгтэй. 




iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR PRADHAN (172.70.85.216)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT. @GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 02 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top