x

PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний Молекул биологийн лабораторийг байгуулав

ЭМЯ-аас PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

УНТЭ-ийн тус лабораторид ЭМЯ-ны болон Азийн Хөгжлийн Банкны 1.91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул биологийн лабораторийн 5 иж бүрдэл аппарат, тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл нийлүүлжээ.

Түр лабораторид 32  эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3 ээлжээр ажиллах юм. Үүнд: Орон нутгийн нийт 14 эмч, лаборант нар Архангай, Увс, Говьсүмбэр, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудаас ирээд сургалтад хамрагдаж байна. УНТЭ-ээс нийт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллахаар төлөвлөсөн. Орон нутгийн болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд байрлах байр, хоолны  зардлыг ЭМЯ бүрэн хариуцахаар болжээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн  шинжилгээг 30,720  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.

Хөдөө орон нутагт 7 байршилд (Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд) нийт 9 PCR аппарат, 2 нуклейн хүчил ялгагч аппараттай молекул биологийн шинжилгээг 24 цагт 2928 сорьцод, 4-өөр багцлан шинжлэхэд 11,712  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори тус тус ажиллаж байна.

УНТЭ-ийн түр лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 цагт 960, 24 цагт 1920, 4-өөр багцалж шинжлэхэд 7680 шинжилгээ хийх боломжтой бөгөөд хоногт 38,400 молекул биологийн шинжилгээ хийснээр УБ хотын хэмжээнд хийх PCR шинжилгээний хүчин чадал 25 хувиар нэмэгдэх юм.

Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.

Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс оролцож, молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 38 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 47 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 57 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 4 цаг 1 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 5 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 8 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 25 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 39 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 43 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 46 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 10 цаг 0 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 5 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 7 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 12 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 14 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 20 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 27 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top