x

Та рашаан сувилалд амарч сувилуулахаар төлөвлөсөн үү?

Хэрэв та зуны эхэн сар гарсан ч хаврын ядаргаанаасаа салаагүй бол аав ээж, гэр бүлээрээ хаана амрахаа төлөвлөөгүй бол дараах мэдээллээс эрэлт ихтэй рашаан сувиллуудын эмчилгээний төрөл, холбогдох мэдээллийг авна уу.

АХМАД НАСТНУУД ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ 

Улсын хэмжээнд энэ жил 30 орчим амралт, сувиллын газар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Ихэнх амралтын газар энэ сарын 15-наас захиалгаа авч эхлэх юм байна. Зуны улиралд зарим хүн нутаг руугаа явж ах дүүстэйгээ уулзалдахыг эрхэмлэдэг. Тиймээс нийслэл хотын ойролцоо байдаг газрууд болон аймаг орон нутаг дахь рашаан ус түшиглэсэн, эмийн бус эмчилгээтэй газруудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Мөн өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй магадлан итгэмжлэгдсэн, ахмад настнууд нийгмийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой сувиллын газруудыг танилцууллаа. Рашаан сувиллуудыг ерөнхийд нь рашаан болон клиник гэж ангилдаг. Рашаан сувилал нь байгалийн гаралтай эрдэст ус, шавраар эмчлэх, клиник нь химийн гаралтай эм, тарилгаар биеийг нөхөн сэргээхийг хэлдэг. Улаанбаатар хот болон суурьшмал төвүүдэд байх сувиллууд ихэвчлэн клиник үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг юм байна.

ХОТЫН ОЙРОЛЦООХ РАШААН СУВИЛЛУУД 

Мойлтын тохойн сувилал: Улаанбаатар хотоос засмал замаар 40 км яваад Тэрэлжийн хөндийн байгалийн үзэсгэлэнт газар Туул голын хөвөөнд байрладаг. Гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейл, бумба эмчилгээг танд үзүүлнэ. Баруун дөрвөн зам, Нарантуул зочид буудлын эсрэг талын автобусны буудлаас өдөрт 16:00 цагт автобус явна. Нэг талдаа 1,800 төгрөг. Мангут эмнэлгээс эрхийн бичиг авна. Даатгалтай бол 35000, Даатгалгүй бол 45,000 төгрөгөөр үйлчилдэг юм байна.

Утас: 99615749, 95955807

Оргил рашаан сувилал: Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын боловсролын академийн хажууд байрладаг. Оргил рашаан сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг аж.

Утас: 341152, 342093, 342096, 342092 

Ар жанчивлангийн рашаан: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг. Улаанбаатараас 70 километрийн зайд оршдог. Жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай. Нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх, багасгах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх зориулалттай.

Утас: 99041639, 99889891, 88119252

Өвөржанчивлан: Нийслэлээс 75 км зайд байрлах Өвөржанчивлангийн рашаан сувилал элэг, цөс, ходоод, нойр булчирхайн өвчинд уудаг рашаантай. Өвөл, зуны аль ч улиралд өвчтөнүүдийг хүлээж авдаг. Захиалгын төв нь МҮЭСТО-ы гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.

Утас: 88001511, 322075

ҮЕ МӨЧ, АРЬСНЫ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ХААНА ХАНДАХ ВЭ? 

Хужиртын халуун рашаан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 290 км-т оршдог. Тус сувилал нь байнгын ажиллагаатай. Нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авна. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.

Утас: 01322-26507, 91913860, 99093324 

Элма хужирт: Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрладаг. Халуун рашаан. Сувилгааны төрөл үйлчилгээг сонирхвол уламжлалт эмчилгээ, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагчид ажилладаг юм байна.

Утас: 99092120 

Отгонтэнгэрийн рашаан: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Отгонтэнгэр уулнаас 20 гаруй километр зайтай өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл улирлын ажиллагаатай. Уг рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай. Цэвэр агаараар уушгины бүх төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг аж.

Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 8,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20,000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна.

Утас: 99051478, 93036701 

Аварга тосон сувилал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг. Улаанбаатар хотоос 203 километр зайтай. Зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.

Утас: 7000-3034, 9582-9918, 9636-3032 

Шаргалжуут рашаан сувилал: Баянхонгор аймгийн төвөөс 60 км-ийн зайд байрладаг. Бүтэц, найрлага, температур нь өөр үйлчилгээний төрөл бүхий халуун рашаан булагтай. Амьсгалын, зүрх судасны, хоол боловсруулах эрхтэний өвчнийг анагаадгаараа онцлогтой.

Утас: 70153034, 70153033, 91888489

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 35 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 1 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 22 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 36 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 39 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 43 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 56 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 2 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 4 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 9 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 11 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 17 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 24 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top