Монгол улсын гавъяат тамирчин, дэлхийн аварга жүдоч М.Уранцэцэг Гиннесийн номонд бүртгэгдлээ.
М.Уранцэцэг олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг World Tour тэмцээнүүдээс 35 медаль хүртсэн амжилтаараа ийнхүү нэрлэгджээ.
Тодруулбал, 2010 оны арван хоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5 хүртэл нийт есөн жилийн хугацаанд М.Уранцэцэг 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэн тамирчин болжээ.
Тэрээр Олимпын оноо цуглуулахаар хоёрдугаар сарын эхээр болох Парисын их дуулгад оролцох бэлтгэлээ базааж байна.