x

Коронавирус илэрсэн халдварын эх сурвалжийг тандан судалж байна

Эрүүл мэндийн яамнаас КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 11,152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. Үүний долоо нь зөөвөрлөгдсөн тохиолдол, дотоодод гарсан халдварын голомтуудад 15 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн долоон хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Тус нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд байршуулсан бөгөөд "Амар" зочид буудалд байсан тав, "Жаргалант"-ад байсан хоёр хүнээс халдвар илрээд байна. Мөн "Амар" зочид буудалд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан нэг резидэнт эмчийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Иймд халдвар тархах эрсдэлээс сэргийлж, тус зочид буудалд тусгаарлагдсан 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилтнуудыг сольж, өөр ажиглан тусгаарлах байруудад шилжүүлсэн. 

Дотоодод нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Мөнххада компанид үүссэн голомтод хавьтал болсон хүмүүсээс дөрөв илэрлээ. Уг голомтод нийт зургаан хүнээс халдвар батлагдаад байна. Эх үүсвэрийг нь судалж байна. тус компанийн ажилтан 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гэрийн ажиглалтад авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Дотоодод шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн коронавирусийн халдвараар өвчилсөн байсан учир эх уурхай тэндээс  эхтэй юм. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан. 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.

Үүний дээр өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон, Баянзүрх дүүргийн эмнэлэгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан байна. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3 тохиолдол батлагдсан. Эх үүсвэрийг нь судалж байна. 

Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан. 

Дотоодын кластер өвчлөлийн голомтод нийт 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эмчлэгдэн эдгэрсэн. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1,242 байна. Үүнээс 855 хүн эдгэрсэн" гэлээ.

Мөн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд анхаарал сэрэмжтэй байж, амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар ариутгах, гэртээ зочин урихгүй байхыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 35 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 54 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 22 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 36 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 40 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 43 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 57 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 2 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 5 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 9 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 11 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 17 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 24 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top