x

Д.Нарангэрэл: Халдварын дэгдэлт эрчимтэй хэвээр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд нийт 5,961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” гэлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хэмжээнд 32 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусийн халдварын эсрэг 278 эмч тасралтгүй ажиллаж байна. 406 мянган хүн шинжилгээнд хамрагдсан. 25 объектын 5120 кв м газарт халдваргүйжүүлэлт хийсэн.

Гашуунсухайт боомтод 64 хүн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнгөрсөн хугацаанд 119 утсанд 3991 хүн хандаж, мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

Дэлхий дахинд нийт 75.1 сая гаруй хүн халдвар аваад байна. Өдөртөө 808 мянган хүн шинээр халдвар авч байна. ОХУ, БНХАУ-д өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. ОХУ-д 26-28 мянган хүн шинээр халдвар авч байна. Голомтын идэвх өндөр хэвээр байна. Дэлхийн бусад улсад ялангуяа Япон, БНСУ халдвар нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн орны ачаалал, ялангуяа эрчим эмчилгээний тасгуудын ачаалал нэмэгджээ. Өвчтөнүүд сэхээн амьдруулах хэсэгт шилжих нь нэмэгдэж байна.

Улаанбаатар хотод эрсдэл өндөр байна. Шинэ жил болох гэж буйтай холбогдуулан ард иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хязгаарлалтын дэглэмийг чанд сахих хэрэгтэй байна. Нийслэл хотод халдварын дэгдэлт эрчимтэй байгаа энэ үед хүн бүр амны хаалт зүүж, хүнтэй контактад орохгүй байх, стрессгүй, айж сандрахгүй байх, эв нэгдэлтэй байх, халдвар хамгааллын бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна. Яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 39 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 48 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 55 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 57 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 4 цаг 2 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 5 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 9 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 26 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 40 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 43 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 47 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 10 цаг 0 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 6 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 8 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 13 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 15 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 21 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 28 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top