x

“Нэг хот-Нэг стандарт” 365 хоногт

Улаанбаатар хот 2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Эргэн санахад бид өмнө нь хотын стандарт гэх ойлголтыг төдийлөн мэддэггүй байж. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд хотын стандарт гэх үг та бидэнд бишгүй их сонсогдох болсон. Үүнийгээ дагаад стандарттай хотыг бий болгох нь иргэн бидний амьдралд хэрхэн нөлөө үзүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд хамгийн чухал гэдгийг ойлгож эхэлсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд нийслэл хот маань стандартгүй байсан гэж ойлгож бас болохгүй. Тухайлбал, Монгол Улсад 6390 гаруй стандарт барилга, хот байгуулалтын салбарт хүчин төгөлдөр мөрдөгддөг. Ийм тооны стандарт мөрдөгдөж байгаа хэдий ч бодит байдал дээр стандартгүй юм шиг явж ирсэн. Үүний том алдаа нь стандартыг хэрэгжүүлэх удирдамж, арга зүйн баримт бичиггүй байсан. Харин хотын стандартыг жинхэнэ утгаар нь дагаж мөрдүүлэх баримт бичгийг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийжээ.

Тодруулбал, 22 НЭР ТӨРЛИЙН 97 БАРИМТ БИЧГИЙГ боловсруулах аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандартын арга зүйн 14 баримт бичгийг 534 бүтээн байгуулалтын ажилд стандартыг мөрдүүлэн ажиллажээ. Явган хүний зам талбайн төлөвлөлт, барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, хашаа, хайс, хашлагад тавигдах шаардлага, хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах шаардлага, тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд тавигдах шаардлага гэх мэтчилэн 22 төрлийн баримт бичгүүд хэрэгжиж байгаа гэж ойлгож болно.  

Хотын стандартын баримт бичгийн тогтолцоог бий болгосноор энэ нэг жилийн хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангасан барилга, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг олон улсын чанар стандартад нийцүүлэн барих, бүх төрлийн хөрөнгө оруулалтын ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулж, үр ашгийг нь дээшлүүлэх боломж бүрдэв.

“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” зорилтот жилийн хүрээнд “Хашаа” арга хэмжээг зохион байгуулж, барилгын хашааны стандартыг дагаж мөрдүүлжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1 хүртэл “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлэх үед  барилгын хашааны стандартын норм дүрмийг хангаж ажиллахгүй 446 газар үйл ажиллагаагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Барилгын стандартыг дагаж мөрдөөгүйгээс болж явган болон автомашинтай зорчигчид амиа насаараа хохирсон тохиолдол гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэнгис кино театрын дэргэдүүр явж байсан залуугийн дээрээс төмөр унаж амь насыг нь хохироосон. Энэ бол барилгын аюулгүй байдал, стандартыг хангаж ажиллаагүйн хамгийн том жишээ.

Хэрэв стандартыг дагаж мөрдүүлж чадсан бол иргэд айх айдасгүйгээр баригдаж буй барилгын хажуугаар өнгөрөх юм шүү дээ. Өглөө 08:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд зөвхөн нэг барилгын хашааны гадна талаар явж буй иргэдийг тоолж үзэхэд өдөрт 6400 хүн явж өнгөрдөг гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа бий. Үүнээс харахад барилгын норм стандартыг хатуу чанд дагаж мөрдөх нь хэчнээн иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах вэ гэдэг нь ойлгомжтой. Иймд аюулгүй байдлыг хангах, стандартын бичиг баримтыг хангуулахаар 376 байршилд хашааг солиулж, стандартыг мөрдүүлж ажиллажээ. Эдгээр ажлууд цаашид ч үргэлжилнэ.

Нэг үгээр хэлбэл, “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил 365 хоногт дуусгавар болсон ч хотын стандарт, түүний баримт бичгүүд цаашид ч гарна, баримт бичгүүдийг иргэн, аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшил гээд бүхий л салбарт дагаж мөрдөх л болно. Цаасан дээр л хэрэгждэг стандарт бидэнд байж болохгүй. Харин бодит ажил болж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн тийм стандартыг бид хэрэгжүүлэх нь юунаас ч илүү чухал юм. Эдгээр ажлыг ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР хэрэгжүүлдэг.

С.Зориг

ulaanbaatar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 14 цаг 41 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 14 цаг 51 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 16 цаг 29 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 16 цаг 46 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 16 цаг 57 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 17 цаг 6 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 17 цаг 12 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 17 цаг 19 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 17 цаг 25 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана Уржигдар 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Уржигдар 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Уржигдар 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Уржигдар 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Уржигдар 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Уржигдар 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Уржигдар 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Уржигдар 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Уржигдар 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш!
Top