x

The Crown цуврал ба яагаад хатан хааны амьдралыг үзэх хэрэгтэй вэ?

Ойрд хүн бүрийн чих нүдийг цар тахал, цагаан ордон хоёр их татаж байна. Трамп, Жо Байдэнийг гараа дэлгээд Цагаан ордонд оруулах уу эсвэл сунжралдаж “ерөнхийлөгч” титэмтэйгээ чадах ядахаараа зууралдах уу гэдэг асуултын хариултыг мэдэх, үгүй бол цар тахал хөл хорьсон энэ үеийг хэрхэн хүн дүрсээ алдахгүйхэн шиг туулах вэ гэдэг том сэдвүүд дээр гол анхаарал төвлөрөөд хэсэг хугацаа өнгөрөв.

Азаар хориннэгдүгээр зууны залуучуудад хэн нэгний санал болгосон эсвэл олон нийтийн бөөнөөрөө үзэж дагасан жум түмэн кино, ном зохиолын дарамтанд дараастай байдаг үеийнхэн билээ.

Хэрвээ танд хэн нэгэн санал болгож амжаагүй, эсвэл танд санал болгосон ч та үзэж амжаагүй бол The Crown буюу Титэм цувралыг эхнээс нь үзэхийг бидний зүгээс санал болгоё.

Арваннэгдүгээр сарын 15-нд Нетфликсийн Английн хатан хаан II Элизабетийн амьдрал, цаг үеийн эрс сэргэн босолтын талаар хийсэн цувралын дөрөв дэх бүлэг олны хүртээл болсон. Дөрөв дэх бүлэг дээр “бидний” хайртай энэ гэр бүлийн хамгийн алдар нэртэй гүнж Дианагийн дүр орж ирсэн. Энэхүү бүлэг цацагдснаас хойш гурван сая гаруй уншигч Их Британий хаан ширээний тухай нийтлэл, түүний дотор хатан хааны гэр бүлийн аль нэгнийх талаар хайлт хийж, нийтлэл уншжээ. Мэдээж энэ цуврал баримтат кино биш. Магад баримтат кино байсан бол хүмүүсийн анхаарлыг ингэтэл татахгүй, олон мянган үзэгчдийг байлдан дагуулахгүй байсан биз. Гэхдээ л энэхүү цувралыг үзсэнээр түүхийн анхан шатны мэдээлэлтэй болно гэдэгтээ итгэлтэй байж болно. 

Энэ цуврал дөрвөн бүлэг, нийт дөчин анги хийгдсэн байгаа. Кино Элизабет гүнж гэрлэж байгаагаар болон Уиллим Черчиль хоёр дахь удаагаа Английн ерөнхий сайд болж байгаагаар эхэлдэг. Нэг бүлэг арван ангитай бөгөөд анги бүр нь гүн гүнзгий утга агуулга, бүүдгэр ихэмсэг өнгө будгаар бүтсэн байдаг.

Дашрамд, англи хэл сураач гэж бүр бусдаар загнуулан барин залхан сурж байгаа хүмүүст агуу Английн түүхийн нэг хэсгийг үзэнгээ яруу тансаг үгийн баялагтай болох, үг өгүүлбэрийн холбоос хэрэглээнд болон утганд яаж шингэж, гагнагдаж гарч ирдэгийг харах, сурах, дагах сайхан боломж гэдгийг дуулгая. 

Та хэзээ нэгэн цагт англи хүн морь унахдаа “Go, go” гэж хэлдэг нь бид морь уралдахыг харахдаа “Гүүг, гүүг” гэдэгтэй холбоотой байж магадгүй юм гэж бодож байсан уу? Энэ цувралын хэсгээс ийм дур зураг олж хараад “шогширсон” хүний хувьд тансаг хэлтэй болох хүсэлтэй хүмүүст заавал үзэх ёстой кино шүү гэж зөвлөе.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 6 цаг 37 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 6 цаг 44 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top