x

Улсын онцгой комисс биднийг гөлөг шиг төөрүүлж байна

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн шинэ тохиолдол 27 бүртгэгдэж, нийт халдварын тоо 699 болжээ. Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 20 нь Сэлэнгэ аймагт, Улаанбаатарт зургаа, Дорноговь аймгийн Айраг суманд нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүний өмнө ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэхдээ “дотоодын халдварын тохиолдлууд төмөр зам дагуу тархаж байна. Улаанбаатар төмөр зам хөл хорионы үед спортын арга хэмжээ зохион байгуулж, ажилчдаа олноор нь бөөгнөрүүлсэн нь халдварын эрсдлийг нэмлээ” хэмээсэн билээ. Гэсэн ч халдвар хаанаас орж ирсэн тухай бүрэн мэдээлэл өгөлгүй 10 гаруй хоносон байдаг юм.

Харин олон нийтийн сүлжээгээр иргэд бичээд эхэлсний дараа буюу өчигдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анх удаа “Төмөр замын ойн баярт ОХУ-аас ирсэн зочид коронавирусийн тусгаарлалтад хамрагдаагүй, тухайн улсдаа шинжилгээ өгсөн бичигтэй ирсэн учраас шинжилгээнд хамруулаагүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэр болтол УОК уг мэдээллийг нуун дарагдуулсан гэсэн үг. Хэрвээ нуун дарагдуулаагүй бол бусад тохиолдлуудын нэг адил “Тэмцээн уралдаанд тэнд болсон, тэдэн хүн оролцсон, тэдийг нь тусгаарласан” гээд баримттай, тоотой ярих ёстой биз дээ. Гэтэл “Тэндээс халдвар тархсан байж магадгүй” гэх шиг бүдэг бадаг юм ярьсаар өдийг хүрсэн билээ.

Гэтэл энэ хооронд хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон /Төмөр замын ой тэмдэглэж, гадна дотноос хүн цуглуулах шийдвэр гаргасан/ УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа аль хэдийн Герман улс руу зугтаад явчихсан ч юм байна. Ганцаараа ч биш, ЕТГ-т ажилладаг хүү Ж.Гарьд, дүү Ц.Жүгдэрням нартайгаа гурвуулаа.

Ингэхдээ УОК-ийн шийдвэрээр цуцлагдаад байсан 11-ний өдрийн Франкфуртын нислэгээр ХБНГУ-ыг зорьжээ. Цуцлагдсан нислэгийг сэргээхэд Австрали улсад Элчин зөвлөхөөр томилогдоод байгаа Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ /Зам тээврийн хөгжлийн дэд сайд/ хүчин зүтгэж хөөцөлдсөн тухай эх сурвалж мэдээлжээ. Мөн Герман улс руу зорих болсон шалтгаан нь өвчний улмаас гэдгийг ч мэдээлсэн. Өвчний учир гэдгийн баталгаа болгож ХНН-ийн орлогч дарга нар нь /9 орлогч тус бүр/ 500 ам.долларын хандив, тусламж өгсөнөө хүртэл өчсөн байна. Хэрвээ тийм бол яагаад Франкфуртын тусгай үүргийн нислэгийг сэргээсэн яагаад олон нийтэд мэдээлэлгүй нууцалсан хэрэг вэ? Иргэдэд ч гэсэн өвчин зовлон, аминд тулсан хэрэгцээ байхгүй гэж үү?

Гэхдээ энэ бол жич асуудал. Гол асуудал нь ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийсэн “ОХУ-ын иргэд ойн баярт зочноор оролцсон” гэх мэдээллийн араас УБТЗ ХНН-ээс өдөрт нь /2020.11.24/ мэдэгдэл хийж, “ЭМЯ ташаа мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдлаа” хэмээсэн явдал. Тус байгууллага “Дархан өртөөний 70 жилийн ойн баярт ОХУ-аас ямар ч зочид төлөөлөгч ирээгүй. Монгол Улсад ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд ч оролцоогүй хэмээн мэдэгджээ. Манай байгууллага халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа” хэмээн мэдэгджээ. Мөн ойн баярыг тэмдэглэх ажиллагаа нь хорио цээрийн дэглэм зөрчөөгүй, Засгийн газар,Онцгой комиссоос “соёл урлаг, нийтийг хамарсан арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх” шийдвэр гарсны дараа уг арга хэмжээг зохион байгуулсан” гэв.

Ингээд хэргийн эзэн ч олдохоо болив. Дарга нь гадагшаа зугтсан, цэргүүд нь залруулга хийчихсэн. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг бил үү?

Гэсэн ч нэг зүйл сонирхол татаж байна. Хэрвээ ОХУ-аас зочин гийчин уриагүй бол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хаанаасаа баахан “шинжилгээний бичигтэй” оросуудыг оруулаад ирсэн хэрэг вэ? Яагаад өнөөдөр гэнэт үгээ өөрчилж “Би тийм мэдээлэл хийгээгүй, сэтгүүлчид үг мушгиж байна" гэж хэлэх болов?

Үүний ард ганцхан тайлбар байна. УОК буруугаа хүлээн зөвшөөрөхөөс зугтаж байна гэсэн үг. Адаг сүүлд нь ажлаа хийж байгаа нэг эмэгтэйг буруутан болгоод хаях бололтой. Ядраад хий юм харсан л гэж битгий хэлээсэй.

Хэдийгээр хорио цээрийн дэглэмтэй, хил хаалттай үед ОХУ-аас зочин урьсан нь Төмөр замынхны буруу боловч, тэднийг хорио цээрийн дэглэм зөрчин оруулж ирсэн, ирсэн хойно нь тусгаарлаагүй нь онцгой комиссийнхны өөрсдийнх нь буруу. Гэтэл утасны үзүүр өөрсөд рүү нь чиглээд ирмэгц “ЭМЯ буруу мэдээлсэн” гээд буруугаа бусад руу чихчихлээ.

Хэрвээ тийм бол бид УОК-ийн төдийгөөс өдий хүртэл хийсэн бүх мэдээлэлд итгэж үнэмшсээр байх нь зөв үү? УОК биднийг хэдий болтол төөрүүлэх вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Nerguinerguinerguinergui (66.181.161.59)
    Гадны иргэдийг яагаад зорчуулаад бгааг ойлгохгүй юм нөгөө хэд хэдэн автобусаар орж ирсэн Хятадууд хааччив биднийгээ хоолтой хоосон хорьчоод өөрсдөө чөлөөтэй сэлгүүцэцгээж байх юмаа
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
  • З (202.126.88.189)
    Тэгээд төмөр замынхаа эх үүсвэрийг олсон юм уу.зам төмрөөс халдвар гарчээ гэхгүй юм байгаа биздээ.Ер нь Оросоос жолооч нараар дамжиж орж ирээд байгааг мэдсээр байж муу ажилсан.Наадах Оросоос төмөр замчид урьсан нь үнэн бол ноцтой л юм байна.яахаар гаднаас хүн авч болохгүй дарханы зам зогслоо гэдэг,яахаар тэр журам хүчингүй болж найр наадамд гаднаас зочин авдаг юм бэ.Маскаа авалгүй манай Орос ах нар хундага өргөсөн гэж худлаа шаавдаа. Хууль журам гууль болдогийн жишээ.Одоо тэр хүмүүс нь хариуцлага үүрэхийн оронд салаавч өгөөд байгаа юм бна.
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Дандаа хардаж шиншилж байх хэрэггүй дээ
    2020 оны 11 сарын 26 | Хариулах
  • Урнаа (192.82.72.127)
    Албан ёсоор мэдэгдэл УБТЗ хийгээд байгаа биз дээ!!!!! Энэ Б. Сэмүүн гэгч бас юмаа бичихдээ он сар цаг хугацаа , нөхцөл байдлыг бүрэн судалж байж хэдэн үг хэлхэж бичнэ үү. Яг юуг бичих гэж байгаа нь ч тодорхой биш энд тэндээс түүсэн ховын чанартай мэдээллээ бусдад түгээх ямар хэрэг байдаг юм болдоо
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.28)
    УОК үнэхээр сайн ажилсан бол муу сайн ч дүрэм журамаа сахин мөрдөж байсан улсад гэнэт ийм огцом халдвар тархана гэж үү. Үүргээр хүлээсэн ажлаа муу хийчихээд ард олон луу бүү зүтгүүл. Шодрого ёсыг эрхэмлэн хүлцэл өчих хэрэгтэй.
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 25 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 46 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 52 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 2 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 1 цаг 11 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 16 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 18 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top