x

Алдаатай гэж чичлүүлж байсан Боинг онгоцнууд буцаад тэнгэртээ хөөрөх нь ээ

Боингын асуудалтай байгаа онгоцнуудыг удахгүй хэвийн ажиллагаанд нь оруулах нь ээ.

Өнгөрсөн жил Индонези, Этиопт Боинг онгоцоор нисэж явсан нийт 346 хүн амь үрэгдсэний дараа хамгийн их борлуулалттай байсан 737 Maкс загварын онгоцыг бүгдийг нь “газардуулсан” юм. Тэр үеэс хойш мөрдөн байцаагчид болон хууль тогтоогчид дизайны алдаа, холбооны хяналтгүй байдал, менежментийн зохисгүй байдал (мөнгөө хэмнэх үүднээс) зэрэг олон бэрхшээл тулгарч осол аваарт хүргэсэн болохыг олж мэдсэн. 

Гэхдээ гол шалтгаан нь: Хоёр онгоцыг хамар руу шумбахад хүргэсэн алдаатай мэдрэгч. 20 сарын турш агаарт хөөрөлгүй, зогсолт хийсний дараа Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) АНУ-д дахин нисэх Боинг онгоцнуудад ногоон гэрэл асаажээ.

FAA-ийн мэдээллэснээр, Боинг програм хангамж, дизайн, сургалтанд өөрчлөлт хийсэн байна. Гэхдээ АНУ-ын агаарын тээврийн компаниуд удахгүй эдгээр онгоцуудаар ниснэ гэж нэг их яарахгүй байна. FAA нисгэгчдийг сургах журам, онгоцнуудын системийг шинэчлэх гэх мэт зүйлийг батлах шаардлагатай хэвээр байгаа гэсэн юм. Үүний сацуу, 2020 он хэвээр байгаа тул цар тахалтай өнөө үед болон ойрын ирээдүйд эрэлт өсөх хаа ч байсан юм. 

Одоогийн байдлаар зөвхөн Американ Эйрлайнс л онгоцнуудаа ирэх сарын эхээр нисгэхээр төлөвлөж байна. Баруун өмнөд, Юнайтед гэх мэт бусад газар хүмүүс ирэх жил хүртэл төлөвлөсөн аяллаа хойшлуулжээ. Олон улсын аялал жуулчлалын хувьд бусад улс орнуудын зохицуулагч байгууллагууд Макс 737-г зөвшөөрөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм байна.

Онгоцны ослоор хохирогчдын зарим хамаатан садан нь Боинг үнэхээр бэлэн байсан эсэх талаар шуум гарч эхэлмэгц "Нисэх ажиллагаа нь туршилтын алдаа байх ёсгүй" гэж хэлэв. Боинг нь бараг хоёр жилийн турш үргэлжилсэн үймээн самууны дараа олон нийтэд нэр хүндээ сэргээх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байна.

Гүйцэтгэх захирал нь тус компани ослын хохирогчдыг "хэзээ ч мартахгүй" бөгөөд "Ийм осол дахин хэзээ ч давтагдахгүй байх болно" гэж мэдэгджээ.

Боинг нисэхийн ертөнцийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан цаг саяхан. Гэвч олон зуун хүний ​​амийг авч одсон сүйрлийн ослууд компанийн нэр хүндийг угаадастай хутгаж байна. Одоо хүмүүс төдийлөн их нисэхгүй байгаа үед итгэлцлийг бий болгохын тулд өгсүүр тулаанд тулж байгаа гэлтэй.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 17 цаг 7 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 17 цаг 19 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 17 цаг 27 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 17 цаг 32 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 18 цаг 18 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 18 цаг 24 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 18 цаг 39 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 18 цаг 54 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 20 цаг 7 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top