x

ХӨСҮТ-ийн 27 настай эмчээс коронавирус илэрлээ

Монгол улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 374 болоод байна. Өнөөдөр шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн юм. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Тав дахь тохиолдол нь мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай, нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн. Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс илэрлээ. Уг эмчилгээний багийнхныг нэг, нэгээр нь тусгаарласан.

Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 болсон. Үүнээс 317 нь эдгэрсэн бөгөөд 54 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын гурван иргэн өөрсдийн хүсэлтээр боомт дээрээс буцаж, нутагтаа эмчилгээнд орсон. Халдвартай байсан гурван иргэн нутаг буцсанаар эмчилгээнд байх ёстой 57 хүний 54 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ОХУ-ын гурван иргэн эх орондоо эмчлүүлхээр буцсан байгаа.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр 200 ор бэлтгэснээс 54 хүн эмчлүүлж байна. Нэмж 200 ор гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид 400 болгохоор ажиллаж байна" гэв.

Гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэн хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсээд, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүн, гараа тогтмол угааж байхыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 50 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 55 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 59 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 4 цаг 6 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 4 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 4 цаг 13 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 17 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 20 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 37 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 51 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 55 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 58 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 10 цаг 12 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 17 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 24 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 26 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 32 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top