x

Халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчаас коронавирус илэрчээ

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралдаанаар COVID-19 халдвартай  өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс  коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Тэрээр "2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ.

Тухайн дөрвөн тохиолдлыг танилцуулбал Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд, Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн буюу 19 настай эрэгтэй байна. Харин 4 дэх тохиолдол нь, COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Дөрөв дэх тохиолдлын хувьд эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг юм. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна. 

Ингээд Монгол улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс тандалт ажиглалт нь дууссан 310 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн, сувиллын ажиглалтад 1 хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 42 хүн эмчлэгдэж байна. Өвтөнүүдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 25 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 33 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 40 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 47 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 55 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 11 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 25 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 33 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 46 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 51 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 54 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 58 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цаг 1 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 6 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 14 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top