x

“Монголын оюутны спортын V наадам”-ын нээлт боллоо

“Монголын оюутны спортын V наадам”-ын албан ёсны нээлт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Ийнхүү Монгол улсын шилдэг оюутан тамирчид 12 дугаар сарын 10 хүртэл спортын 10 төрлөөр аваргын төлөө өрсөлдөнө.

Энэхүү наадмын нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын 27 их дээд сургуулийн оюутны баг тамирчдын төлөөлөл цагаан толгойн үсгийн дарааллаар Спортын төв ордны А зааланд жагсан орж ирсэн юм. Зарим сургууль наадмын сүүлчээр болох тэмцээнд оролцохоор орон нутгаас шууд ирэх бөгөөд эдгээр сургуулийн төлөөлөл ч байв.

Тухайлбал, Аварга дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Глобал удирдагч их сургууль, Говь-Алтайн АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Идэр их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, МУИС, МҮИС, Мон-Алтиус дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Төмөр замын дээд сургууль, Тэнгэр дээд сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, ХААИС, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Эм Ай Ю дээд сургууль, Этүгэн их сургуулийн оюутан тамирчдын төлөөлөл тугаа барин жагсав.

Улмаар “Монголын оюутны спортын V наадам”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулахад, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спорын холбоо /МОСХ/-ны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Д.Баясгалан, БТСУХ-ны дэд дарга, тус наадмын Зохион байгуулах хорооны дарга Ц.Одонбаяр, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын их дээд сургуулийн консерциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор Т.Хэрүүга, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Наадмыг албан ёсоор нээж МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан үг хэлсэн юм.

Тэрээр “Эрхэм оюутан залуус, багш дасгалжуулагч нараа,

Хүндэт зочид төлөөлөгчдөө,

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу манай холбоо 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд 5 дах удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтээ хийж байна.

Оюутны спортын “Универсиад” наадам нь үндэсний болон олон улсын түвшинд оюутны спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн, түүхэн ач холбогдолтой билээ.

Монголын оюутны спортыг анхаарлынхаа төвд байлгаж, дэлхийн Универсиад наадмын жишгийн дагуу 2020 оноос эхлэн 2 жил тутамд явуулж байхаар шийдвэрлэн, санхүүгийн туслалцаа үзүүлж буй Монгол Улсын Засгийн газарт МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү наадмыг зохион байгуулахад МОСХ-той гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Үндэсний их бүтээн байгуулалтын эхлэл” уриатай Ганхуяг захиралтай Эрдэнэс-Тавантолгой компанийн хамт олонд Универсиад V наадамд оролцож байгаа та бүхний болон нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлэхийг хүсч байна.

МОСХ өөрийн санал, санаачлага, хөрөнгө санхүүжилтээр жил бүр оюутны дунд Универсиад наадам, оюутны УАШТ-ийг спортын олон төрлөөр их, дээд сургуулиудтайгаа хамтран тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин 2021 оноос эхлэн Универсиад өнжих сондгой тоотой жилд та бүхний дунд оюутны УАШТ-ээ байнга зохион байгуулан явуулах болно.

Оюутан залуучуудаа, та бүхнийг үндэсний Универсиад наадамдаа амжилттай оролцож, Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо 2021 оны 8 дугаар сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамдаа шалгаран оролцох эрхээ авч, амжилттай өрсөлдөхийг Олон улсын оюутны спортын холбоо болон МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөж байна” гэлээ.

Үүний дараа Монголын шилдэг 4 оюутан тамирчид Төрийн далбааг Спортын төв ордонд хүндэтгэлтэйгээр мандуулж, Оюутны наадамд оролцох тамирчдаа төлөөлж шатрын ОУИМ С.Билгүүн, наадмын шүүгчдийг төлөөлж ширээний теннисний улсын шүүгч Б.Цэрэндорж нар тангараг өргөсөн юм.

Оюутан тамирчид анх удаа өөрийн сүлд дуутай болсон байна. МОСХ-ны энэхүү Сүлд дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ая, үгийг зохиосон байна.

“Монголын оюутны спортын V наадам”-ын албан ёсны нээлт болсноор өчигдрөөс сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээнээ эхлүүлж хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.82.97)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 12 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 23 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 33 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 47 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 19 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 29 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top