x

Гэмтлийн эмнэлэг Монголдоо анх удаа нэг хүний эрчимт эмчилгээний тасагтай боллоо

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв /ГССҮТ/ Монголдоо анх удаа "нэг өрөө, нэг үйлчлүүлэгч, нэг эмч" зохион байгуулалттай Европ стандартын эрчимт эмчилгээний тасаг байгууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон албаныхан гэмтлийн тусламж, үйлчилгээг бусад лавлагаа, шатлалын эмнэлгүүдэд үзүүлж эхлэхтэй холбогдуулан тус төвд ажиллаж шинээр ашиглалтад ороод буй нэг өрөөний зохион байгуулалттай эрчимт эмчилгээний тасагтай танилцав.

Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт зургаан эмч, 22 сувилагч, найман туслах ажилтан ажиллаж байна. Тархины, мэс заслын болон хүүхдийн эрчимт эмчилгээний бие даасан хэсгүүд нийт 12 ортой. ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн хувьд зүрх болон тархины эрчимт эмчилгээг хавсран үзүүлдгээрээ бусдаас давуу талтай аж.

Энэ үеэр ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах “Бид эрүүл мэндийн салбарт нийтийн зохион байгуулалттай эрчимт эмчилгээний тасгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, нэг өрөөний зохион байгуулалттай нэг үйлчлүүлэгчид чиглэсэн Европ стандартын бүтэц зохион байгуулалтыг анх удаа нэвтрүүлээд байна. Европ стандартын гол зорилго нь нэг үйлчлүүлэгчид нэг өрөө, нэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг. Ингэснээр дотроо халдвар тархах эрсдэлийг бууруулж, эмч, сувилагч нар үйлчлүүлэгчтэйгээ тулж ажиллах боломж нэмэгдэж байгаа юм. Эрчимт эмчилгээний өрөө бүр автомат ор, өвчтөний амин үзүүлэлтийг хянах мониторууд, автомат электрон тариур, зохиомол амьсгалын аппарат, агааржуулалтын систем, хяналтын камер зэрэг стандартын дагуу тоноглосон.  Үйлчлүүлэгчийн өрөөнд байрлуулсан хяналтын камерын тусламжтай эмчлэгч эмч нь үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд харагдах байдал болон биеийн байдлын талаар тусгай тоноглосон уулзалтын өрөөнд танилцуулдаг болсон. Ингэснээр хоёр тал сэтгэл ханамжтай байхаас гадна эмнэлгийн үүдээр олон хүн цугларах шаардлагагүй болсон" гэлээ.

Гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эхний ээлжинд УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Баянгол дүүргийн ЭМТ-д нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хийж байгаа аж.  Эрүүл мэндийн сайд болон албаныхан бэлтгэл ажлын явцад шаардах асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top