x

2021 онд багтаж эмийн агентлаг байгуулна гэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. 

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар зохицуулалт тусаж байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар өмнө бид Эрүүл мэндийн даатгал буюу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо дараагийн том асуудал нь эмийн хэрэглээ юм. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай, том зах зээл. Эм үйлдвэрлэгч нарын гол зорилго бол үнэтэй их хэмжээний эмийг иргэдэд зарах байдаг. Үүнд зайлшгүй төрийн зохицуулалт орохгүй бол хэд дахин үнэтэй эмийг иргэд худалдан авч байна. Судалгаанаас үзэхэд, иргэдийг санхүүгийн хямралд оруулж байгаа зүйл бол эмийн худалдан авалт байгаа юм. Тиймээс үүнийг зохицуулахаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг дэмжсэн. Цаашид төслийг хэлэлцүүлгийн явцад улам сайжруулж эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн нь үндэсний аюулгүй байдлын том асуудал мөн гээд Монгол Улсад нэгдсэн бодлого бүхий хууль батлагдана. Ингэснээр, 2021 онд багтан эмийн агентлаг байгуулахаар болж байгаа. Тус агентлаг нь эмийн үнийг зохицуулж, стандарт, чанарыг хангахад хяналт тавьж ажиллахаар тусгасан. Ерөнхийдөө эмийн асуудлыг цогцоор нь шийдэх хууль гэж харж байгаа, засах залруулах ч олон зохицуулалт байна. 

-Ямар байдлаар эмийн үнийг зохицуулах юм бэ?

-Хуулийн төсөлд маш олон агуулга байгаа учраас зөвхөн эмийн үнийн сэдвийг яръя. Монгол Улс нь цөөн хүн амтай, том эмийн компаниудын хувьд жижиг зах зээл. Монгол Улсад хямд үнээр эм зарах сонирхол маш бага. Одоогоор эмийн компани, бөөний төвүүд чанартай бүтээгдэхүүнийг Монголд асар үнэтэй оруулж ирж байна. Тиймээс Монгол Улс зөвхөн албан ёсны борлуулагчаас биш, үйлдвэртэй нь гэрээ байгуулж нэгдсэн худалдан авалт хийхийг зорих юм. Үүнтэй ижилхэн сайн жишээ манай улсад бий. Тухайлбал, элэгний “С” вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэгчээс нь 99 хувийн хөнгөлөлттэй худалдан аваад, ЭМДС-гаас нэг хувийг нь дааж иргэддээ санхүүгийн дарамтгүй олгож чадсан шүү дээ. 

Энэ сайн туршлагаа улам өргөжүүлж нэн шаардлагатай байгаа эмүүдээ иргэдэд санхүүгийн дарамтгүй өгөх нь энэ ажлын зорилго юм. Энэ хууль нь нэг хүнд эсвэл бүлэгт ашиглах боломжтой цоорхой хууль байж болохгүй. Бүгдэд эрх тэгш байх ёстой. 

-Хяналтгүй маш олон төрлийн эм орж ирээд байгаа. Тиймээс эмийг нэгдсэн худалдан авалтаар оруулснаар эмийн хяналт ч сайжрах байх. Гэхдээ нөгөө талаас чөлөөт зах зээлийг алдагдуулахгүй юу?

-Зөвхөн даралтны эм гэхэд л нэг эмийн санд химийн найрлага нь ижилхэн 10 төрлийнх байх жишээтэй. Бүгд өөр өөр үйлдвэрлэгчтэй, янз янзын үнэтэй. Хүмүүс үнэтэй нь чанартай гэж бодно. Гэвч хямд байж болох ч чанар муутай эм Монголын зах зээлд байж хэрхэвч болохгүй. Тиймээс үүнийг зохицуулж, Монгол Улсад нэг эм хэчнээн төрөл байхыг зохицуулах шаардлагатай. Хүмүүс чөлөөт зах зээлийг боомиллоо гэж ярьж байна. Тэдэнд үгүй, эмийн бодлого дээр чөлөөт зах зээлээс илүү ард иргэдээ бодсон нэгдсэн бодлого байх ёстой гэж хэлнэ. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top