x

"Санал тоолох машиныг хакердсан гэх асуудлыг ТЕГ, ЦЕГ хамтран шалгаж байгаа"

АН болон МАХН хамтран Сонгуулийн санал тоолох хар машинд хакерууд хэрхэн халдаж, сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийсэн. 

Энэ дагуу СЕХ, ТЕГ мэдээлэл хийж санал тоолох машиныг хакердах боломжгүй хэмээн мэдэгдээд байсан юм.

Мөн хэргийг шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, ТЕГ-аас залилангийн хэрэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм.

Тэгвэл нийгмийн сүлжээнд тараад буй бичлэгийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байгаа болохыг ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ.

Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол есдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байгаа юм байна.

Гомдол мэдээллийг ангилвал, 

  • Улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16,

  • Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах 2,

  • Нэр дэвшигчийн нэр төрд халдах худал мэдээллийг тараасан 62,

  • Хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81,

  • Бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд зуучлах, амлалт өгсөн гэх гомдол 23,

  • Чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулат санал асуулгатай холбоотой 6,

  • Хуурамч цахим хуудас ашиглан сурталчилгаа явуулсан 1, 

  • Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн байна.

Мөн аймаг дахь цагдаагийн хэлтсүүд 134, нийслэлийн цагдаагийн хэлтсүүд 73 гомдлыг шалгаж байна.

Эрүүгийн хуульд заасан 8 гомдлыг тагнуулын байгууллагад, гэмт хэргийн шинжтэй 13 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж, зөрчлийн 5 хэргийг нээжээ. Гурван гомдлыг мэргэжлийн хяналтад шилжүүлсэн бол 73 гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэг иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон байна. Одоогийн байдлаар 100 гомдлыг шалгаж байгаа болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Top