x

ГССҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар дуусчээ

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд ГССҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар болон шинэ тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэн, боловсруулж, 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, лаборант, ариутгагч нарын онолын мэдлэг олгож, ур чадварыг сайжруулаад байна.  

"ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРЧ, АРИУТГАЛЫН ШИНЭЧЛЭЛТҮҮДИЙГ ХИЙЖ БАЙНА"

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагад халдвараас сэргийлэх хяналтын тогтолцоог бэхжүүлэн ариутгал, халдваргүйтгэлийн чанарыг сайжруулах, ариутгалын орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах,  хүний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгцээ тулгарч байгааг чухалчилж тэмдэглэсэн.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр 2013 оноос эхлэн Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийт 27 эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.

Төслийн үр дүнд Монгол Улсын Цусны салбарт цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт сайжирч, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ техник, технологи  нэвтэрч,  эрүүл мэндийн байгууллагад, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын бүртгэл, мэдээлэл сайжирч, эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэл буурсан байна.

Өнөөдөр бид ЭМСХХ-5 төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар (461,6  сая төгрөг), 14 нэр төрлийн 20 ширхэг (845,4 сая төгрөгийн) шинэ тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж, нийт тус төвд 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хүлээлгэн өгөх тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө  тулгамдаад  байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж  үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор  30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг энэ оны 5 дугаар сард байгуулсан. Тус санхүүжилтийн хүрээнд 7 (Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий) аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн иж бүрэн шинэчлэлийг хийх юм. 

Төслийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа сайжруулахад Та бүхний дэмжлэг, идэвх оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөө цагт энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж байгаа юм. Энэхүү төслийн залгамж чанарыг хадгалан, эрүүл мэндийн  байгууллагын халдварын сэргийлэлт хяналтыг хангах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна." гэсэн юм.

"МАНАЙ ЭМНЭЛГИЙН 80-85 ХУВЬД НЬ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙГДДЭГ. ТИЙМЭЭС ЭМЧИЛГЭЭ, МЭС ЗАСЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ НЬ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТЭЛИЙН АСУУДАЛ БАЙДАГ"

ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах "Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  ГССҮТөв ариутгал, халдваргүйтэлийн нэгдсэн тасгийн их засвар болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нээлтийн үйл ажиллагаа болж байна. Нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 461,6 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 840 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байна.

Манай эмнэлгийн 80-85 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг. Тиймээс эмчилгээ, мэс заслын хамгийн чухал хэсэг нь ариутгал, халдваргүйтэлийн асуудал байдаг. Тиймээс яг орчин үеийн хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж ажиллаж эхлээд байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top