x

Монгол Улсад анх удаа бие дааж хэвлийн гол судасны цүлхэнд стент графт суулгац тавих мэс заслыг амжилттай хийлээ

Монгол эмч нар анх удаа өөрсдөө бие даан судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан дотуурх мэс засал болон зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг есдүгээр сарын 30-ны өдөр хоёр ташааны тараагуур судсыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт өмсгөлтэй стент суулгах мэс заслыг хийсэн байна.

Хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад байсан 63 настай эмчлүүлэгчид төлөвлөгөөт журмаар, ерөнхий унтуулгын дор хоёр гуяны тараагуур судсаар  дамжуулан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд нэхмэл полиэстр материал бүхий өмсгөлтэй стент графтийг байрлуулж, цүлхэн хагарч цус алдах хүндрэл болон улмаар амь нас эрсдэх аюулаас зайлсхийж чадсан байна.

Судсан дотуурх эмчилгээний энэхүү арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч нас барахаас сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй шинэ дэвшилтэт технологи бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй нэвтэрч байгаа аж. Тус эмнэлэг энэхүү эмчилгээний технологийг Монгол Улсад, өөрийн эмнэлгийн зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байгаа юм.

Энэ хүрээнд сүүлийн 2 жил гаруйн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ гадаадын зочин профессорын удирдлага дор ажлын байрны сургалтаар бэлдэж чадавхжуулах, судсан дотуурх мэс засалд шаардлагатай нэг удаагийн эм, эмнэлгийн хэрэгслийг өндөр өртөгтэй мэс заслын хүрээнд захиалж худалдан авалт хийх зэргээр Монгол Улсад нутагшуулах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Монгол эмч нар бие даан гүйцэтгэсэн энэ удаагийн мэс заслыг Бээжингийн Нанжин Их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонг Жун онлайнаар холбогдож, алсын зайнаас шууд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлж ажиллажээ. Энэхүү мэс заслыг хийхэд хамтран ажиллаж, дэлхийд тэргүүлэгч брендийн чанартай эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлсэн Чоногол Трейд болон өндөр хурдны алсын зайн техник технологиор эмч нарыг холбон, мэс заслыг шууд дамжуулж дэмжлэг үзүүлсэн Лайвстрийм Монголиа байгууллагуудад тус эмнэлгийн үйлчлүүлэгч иргэд, эмнэлгийн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байв.

Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг монгол эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улс руу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top