x

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг наймдугаар сарын 26-аас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 25-ны хамтарсан уулзалтаар Төрийн Тусгай Алба Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн захирал, АУ-ны Доктор, Дэд профессор, хурандаа Л.Баттөр хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан ТТАХНЭ-ийн хамт олондоо баярлалаа. Бид хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой учраас аль ч яамны харьяа эмнэлэг байсан хамтран ажиллах ёстой. Тиймээс ТТАХНЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгүүдтэйгээ нэг бодлогын хүрээнд ажиллана. Цаашид эрүүл мэндийн салбарын нөөц, бололцоо юу байна түүнийгээ ашиглана. Тогтолцоо маань ч энэ рүүгээ орж байна.

ТТАХНЭ нь олон ажлын санаачлагыг хийж, өөрчлөлтүүдийг хийж байгаа, сайн менежменттэй эмнэлэг. ТТАХНЭ дээр гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг 11 дүгээр сараас авч эхлэхээр байгаа. Мөн хавдарын болон мэс заслын тусламж үйлчилгээг энэ эмнэлэгт нэвтрүүлэх учраас энэ талын нэлээдгүй ажлууд хийгдэнэ. Нэгдсэн эмнэлгүүд бүгд мэс заслын, хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг болно. Одоо энэ талын ажлууд хийгдэж байна. Баянгол дүүргийн эмнэлэг энэ төрлийн үйлчилгээг авахаар болоод байна. Манай нарийн мэргэжлийн эмч, багууд үйлчилгээ нэвтрүүлж буй эмнэлгүүдэд очиж ажиллана. Мэс заслын багаж, хэрэгсэлтэйгээ очиж ажиллана. Эмнэлгүүд мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хамт хийгдээд энэ нь тухай эмнэлгүүдэд цаашдаа ашиглагдаад нөөц болоод үлдэх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Энэ талаар ХСҮТ болон ГССҮТ-ийн удирдлагуудтай ярилцаад төлөвлөгөөгөө гаргасан. Зарим шаардлагатай тусламж үйлчилгээг төвлөрүүлнэ. Үүний нэг нь эмгэг судлалын үндэсний төв. Унтуулгын аппарат болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр эмнэлгийн нөөцийн мэдээллийн дагуу хэрэгцээтэй эмнэлгүүдэд ирэх долоо хоногтоо багтаан хангана” гэлээ.

ТТАХНЭ-ийн захирал Л.Баттөр “Манай эмнэлэг иргэддээ дараалал үүсгэхгүй байх үүднээс цаг захиалгын цахим системийг бүрэн нэвтрүүлсэн. Гэвч цаг захиалсан иргэдийн 40 хувь нь үзүүлэх цагтаа ирдэггүй. Өөрөөр хэлбэл хүчингүй болдог. Тиймээс бид энэ тал дээр хариу арга хэмжээ авах, шаардлагатай хүмүүстээ үйлчлэх арга замыг зохион байгуулна. Мөн манай эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж гэмтлийн тусламж, үйлчилгээг өөр дээрээ бүрэн төвлөрүүлэхээр ажиллаж, чиглэл, арга зүйн дэмжлэг авч байна. Бид ирэх жилүүдэд эмчилгээ, үйлчилгээний олон улсын up to date програмыг нэвтрүүлэх зорилт тавьсан байгаа” хэмээн онцоллоо.

Дараагийн хамтарсан уулзалтаар Цэргийн төв эмнэлэг хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 56 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 5 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 10 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 49 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 52 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 34 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top