x

"Covid-19"-ийн эмийг бүтээхэд 10 гаруй жил шаардагдана

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдал болон улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НямхүүЕсдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг тодруулбал:

  • Есдүгээр сарын 24-нд Франкфуртаас ирсэн 206 хүний шинжилгээ,

  • Есдүгээр сарын 21-нд  Сөүлээс ирсэн 54 хүний шинжилгээ,

  • Есдүгээр сарын 4-ний 82 хүний давтан шинжилгээ,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 33,

  • Тандалтын зорилгоор 24 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Тандалтын сорьцыг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, СБД, ХУД, СХД-ийн эмнэлгээс авсан. Энэ бол Монгол улсад хийж буй тандалт юм. 

  • Төв аймагт тусгаарлагдаж байгаа 48 хүний шинжилгээ,

  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13 хүний шинжилгээ,

  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 107 хүний шинжилгээ,

  • Үүрэг гүйцэтгэж буй эмч ажилтан нийт 6 хүний шинжилгээ,

  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 56 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж батлагдсан COVID-19-ийн нийт 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 боллоо. Энэ нь эдгэрэлт өндөр байна. 

ХӨСҮТ-д эмчлүүлж, эдгэрсэн хүмүүсээс 289-ийнх нь ажиглалт тандалтын хугацаа дууссан бол найман хүн сувилалд, зургаан хүн гэрийн ажиглалтад байна. 

Одоогоор ХӨСҮТ-д 48 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна.

Сайн мэдээ байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-ны өдөр ирж, есдүгээр сарын 1-ний өдөр коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилал руу шилжлээ. 

Мөн Covid-19-ийн эмийг бүтээхэд 10 гаруй жил шаардагдана гэж эрдэмтэд хэлж байгаа. Тиймээс тусгайлан бүтээх эмэнд найдах хэрэггүй тул одоо хэрэглэж буй вирусийн эсрэг эмтэй хослуулан биеийн ерөнхий дархлааг сайжруулах эмийг хэрэглэх, хувь хүний онцлогт тааруулж, бусад архаг хууч өвчтэй холбон эмчилж байна. Дэлхий нийтээрээ баталгаатай вакциныг хүлээж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 27 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 49 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 27 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 44 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 5 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 12 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top