x

Манай улсын хэмжээнд тарваган тахлаар 17 хүн өвчилж, 6 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн хамтарсан уулзалтаар Зоонозын салбарын 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал АУ-ын доктор, дэд профессор Н.Цогбадрах танилцуулав.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай улсын хэмжээнд тарваган тахлаар нийт 17 хүн өвчилж, 6 хүн нас барсан. Мөн галзуу өвчний эрсдэлд 1,326 хүн өртөж, 4 хүн нас барсан бол боом өвчнөөр 105 хүн өвчилж, 9 хүн нас барсан байна. Дээрх өвчлөл нас баралтын тоо, халдварын эрсдэлийг ирэх дөрвөн жилд үе шаттайгаар бууруулахын тулд зоонозын салбарт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах танилцууллаа.


Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд Зан үйлийн өөрчлөлт, Сургалт сурталчилгаа, Эрсдэлийг таслан зогсоох, Урьдчилан сэргийлэлт, Хөл хорионы бүсийн сэтгэл зүйд чиглэсэн ажлыг зохион байгуулах шаардлагатай.

Харин Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд Эмнэлгийн бэлэн байдал, Халдвар хамгааллын дэглэм, Удирдлага зохион байгуулалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдал, Эмч эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүйд анхаарах нь чухал.  Мөн салбар хоорондын уялдааг хангуулах чиглэлээр Эрх зүй, зохицуулалт, Мэдээлэл тогтмол солилцох, Хамтарсан хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Гамшгийн нэгдсэн систем, төлөвлөлтийг зөв зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн: ЗӨСҮТ нь ковид-19 цар тахлын үед маш их хүчин чармайлт гарган ажиллаж буйг дурьдаад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэх бүрт баталгаажуулах шинжилгээг хот руу илгээдэг нь эрсдэлтэй хөдөөд бүсчлэн онош баталгаажуулах боломж байх уу, онош тогтоох хугацаанд олныг хамруулсан хатуу хөл хорио тогтоодог, түүний менежмент, зардлын тооцоо байдаг эсэх;Голомтын заалтаар сэргийлэх вакцинд хамруулдаг, үүний үр дүн дархлал тогтоц хир байгаа, вакцинд зорилтот бүлгээ зөв сонгож буй эсэхэд Тохиолдлын болон тохиолдын цуврал судалгаа хийж дүгнэдэг эсэх; бруцеллёз, үхрийн туузан хорхойн тархалт малчдын дунд их байдаг- анагаах ухааны паразитологи, энтомологийн шинжлэх ухаан хаана нь уялдаад байгаа, дезинсекци, дератизаци, дезинфекцийн үйлчилгээнд ямар бодлого барих, Нэг-эрүүл мэнд- концепцийн хүрээнд ургамал хорио цээр, мал эмнэлэг, халдварт зэрэгтэй үйл ажиллагааг хэрхэн уялдуулах, үр дүнтэй оновчтой тогтолцоонд шилжих хэрэгцээ, хөгжлийн ахисан шатны, эдийн засгийн үр ашигтай бүтэц байх бодлогын шийдэл дээр анхаарах асуудал зэргээр  асууж, ярилцлаа.  

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Жил бүр дулааны улиралд тарваган тахлын дэгдэгт гарсаар байна. Бид халдвар гарсны дараа биш өмнө нь угтуулан сэргийлэх чиглэлээр ажиллах, бэлэн байдлыг хангах шаардлагатай. Энэ жилийн тухайд тарваган тахал гарахад оношилгооны тоног төхөөрөмж халдварын голомттой бүсдээ байсан боловч оношлуур нь бэлэн байгаагүй. Үүнээс болж сорьцыг Улаанбаатар хор руу зөөвөрлөх зэрэг хүндрэлтэй асуудал гарсан. Тиймээс салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, ЗӨСҮТ-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг ухаалагаар зохицуулах, үрэлгэн менежментийг өөрчлөх  нь чухал байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top