x

Т.Мөнхсайхан: ХӨСҮТ-ийн шинэ лабораторийг ашиглалтад оруулж, орны хүрэлцээг 2 дахин нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны Доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ нь Монгол Улсын хэмжээнд 583 дархлаажуулалтын нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашиглан, вакциныг чанартай хадгалж тээвэрлэн түгээдэг. ХӨСҮТ нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тарилгатай халдварт өвчин, дархлаажуулалтын 2021-2030 оны стратегийг хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байна. Манай улс өнөөдрийг хүртэл вакцинжуулалтад хамрагдсанаар халдварт саа өвчнийг, Улаан бурхан өвчний тархалтыг зогсоож чадсан билээ.  

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Ковид 19-н оношилгоо, шинжилгээг давтагдсан тоогоор 59208 хүнд хийж, 311 нь эерэг үзүүлэлттэй гарч эмчлээд явж байна. Ковид-19 бэлэн байдлыг хангах хүрээнд 250 орыг бэлдэж, эрчимт эмчилгээний сургалтын модуль боловсруулж, долоон аймгийн лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгээд байна. Эрүүл мэндийн сайдаас одоо байгаа 250 орыг 450 болгон нэмэгдүүлэх чиглэл өгч, дэмжлэг үзүүлж байгаа.

Бид орны тоог  нэмэгдүүлж, эмч нараа бэлтгэх, нөөцөө  улам сайжруулахаар  зорьж ажиллаж байна. Аливаа байгууллагын хөгжил нь тэнд ажиллаж буй баг хамт олны чадавх, хариуцлага, хамтын ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул бид хичээн ажиллаж ирэх эрсдэлийг хохирол багатай давахад анхаарч ажиллана” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан ХӨСҮТ-ийн хамт олонд баярлалаа. Халдварт өвчний эрт илрүүлэг, ялангуяа хавьтлыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг өөрчилж, зөв тогтолцоо руу оруулах цаг болсон. Нэгж рүү, зорилтот бүлэг рүү чиглэх шаардлагатай. Энэ тал дээр ХӨСҮТ өндөр үүрэгтэй ажиллах ёстой. ЭМЯ бодлогоор сайн дэмжиж өгнө.

Цаашид өрх, сумын төвшинд халдварт өвчнийг эрт илрүүлэх тал руу анхаарч ажиллана.  Эрүүл мэндийн байгууллагууд шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалт ихээхэн хийдэг.

Тухайлбал GeneXpert -р 21 аймгийн лаборатори хангагдсан. Гэтэл түүнийг бүрэн хүчин чадлаар ашиглаж байгаа эсэх,  хэрэглээ болгох тал дээр  удирдлагууд хир хяналттай ажиллаж байгааг анхаарна. Өөрөөр хэлбэл худалдан аваад орхидог биш, тэрийг ашиглах хэрэглээ болгох тал дээр  дутагдалтай байна.

Олон жил ашиглалтад оролгүй царцсан ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад яаралтай оруулах үүднээс Засгийн газар, Эрүүл мэндийн Яамнаас тохижилт, үйл ажиллагаатай холбоотой 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэлтээр баталж өгсөн. Энэхүү гуравдугаар зэрэглэлийн BSL-3 лаборатори нь 8568 м2 талбай, 5 давхар барилга удахгүй ашиглалтад орох гэж байна.

Тус гуравдугаар зэрэглэлийн лаборатори ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн боломж нөөц, Ковид-19-ийн эсрэг эмчилгээний орны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Одоо томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Ирэх аравдугаар сарын 01-ээс эхлэн томуугийн вакцинжуулалтууд хийгдэж эхэлнэ. Энэ жил онцгой үе давхцаж байгаа тул үндэсний төв бас нэлээн анхаарах шаардлагатай” гэлээ. 


Маргаашийн хамтарсан уулзалтаар Хүүхдийн төв хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 7 цаг 19 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 8 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 11 цаг 39 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цаг 30 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 12 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 13 цаг 19 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цаг 46 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 14 цаг 25 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top