x

КОРОНАВИРУС: Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдвар тарааж байна

Дэлхий дахинд коронавируст халдварын эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Амны хаалт зүүж, хүн хоорондын зайг бариснаар риновирусын халдварыг бууруулсан

1. АНУ-ын Филадельфи хотын 50 эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн хүмүүсийн дунд судалгаа хийхэд энэ оны гурав сарын 17-ноос гэртээ байх журмыг мөрдөж эхэлснээр хүнд хэлбэрийн астматай өвчтөний тоо 60 хувиар буурсныг тогтоожээ. 

Үүнийг судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлсний үр дүнд риновирусийн халдвар буурсантай холбон тайлбарлажээ. Риновирус нь астмын шинж тэмдгийг улам хүндрүүлж, гүнзгийрүүлдэг гэж судлаачид үзжээ.

Агаарын чийгшил 40-60 хувь байхад коронавирусийн тархалтыг бууруулна

2. Германы Лейпциг хотын Leibniz хүрээлэнгийн судлаачид коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг олон улсын 10 судалгааны үр дүнд үндэслэн дүгнэжээ. 

Судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээнээс гадна, дотоод орчны агаарын чанарыг хянах нь чухал гэж зөвлөжээ. 

Агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад коронавирусийн тархалтыг бууруулж байсан байна. Иймээс эмнэлэг, олуулаа суудаг ажлын өрөө, нийтийн тээвэр зэрэгт агаарын чанарын стандартыг мөрдөх шаардлагатай гэжээ.

Коронавирусаар өвчилж нас барсан өвчтөнүүдийн эрхтэнд цусны бүлэн үүсчээ

3. Лондонын Империал коллежийн эрдэмтэд коронавирусийн улмаас нас барсан 10 өвчтөний эд эрхтэнд шинжилгээ хийхэд бүх хүний уушги болон бөөр гэмтсэн, мөн уушги, зүрх, бөөр зэрэг эрхтний аль нэгэнд эсвэл олон эрхтэнд цусны бүлэн үүссэн байсныг судалж, үр дүнгээ “Lancet” сэтгүүлд хэвлүүлжээ.

Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдвар тарааж байна

4. АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид 1-22 насны 192 хүнд хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа насанд хүрсэн хүнийхээс хэд дахин илүү вирус байгааг илрүүлжээ. 

Иймээс судлаачид хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдварыг тараадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Шүлс, шээс болон хамрын гүнээс авсан арчдасын шинжилгээний үр дүн адилхан гарчээ

5. АНУ-ын Солт Лейк хотын Ютагийн их сургуулийн судалгаагаар коронавирусийг илрүүлэх зорилгоор хүн өөрийнхөө шүлснээс авсан сорьц болон эмч хамрын гүнээс авсан арчдасыг шинжлэхэд үр дүн нь ижил гарсан байна. 

368 хүний 1,100 сорьцыг шинжлэхэд вирус илрэлт дээрх хоёр сорьцод ижилхэн 90 хувь байсан байна. Шүлсний сорьц нь хамрын гүний болон хамар залгиурын арчдасыг цуглуулахаас хялбар, шинжилгээ өгч байгаа хүнд хүндрэл багатай юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 32 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 37 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 41 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 48 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 55 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 59 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 6 цаг 2 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 19 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 33 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 37 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 53 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 59 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 12 цаг 1 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цаг 6 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цаг 8 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 14 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 21 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top