x

Т.Мөнхсайхан: Энэ онд 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах хүрээнд хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн уулзалтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор Э.Галбадрах эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ. 

"Улаанбаатар хотын хэмжээнд таван газарт гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгоно" 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “ГССҮТ бол хамгийн их ачаалал авдаг эмнэлэг. Тус эмнэлэг ачааллаасаа хамаараад тоног төхөөрөмж, рентген аппаратны элэгдэл бусад эмнэлгээс хоёр дахин их байдаг.  Хэрэв бид ГССҮТ-ийн эмч, ажилчид, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлээд явбал төвлөрлийг сааруулахгүй харин ч улам төвлөрөл үүсгэнэ.

Харин ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, Түлэнхийн төв, СХД-ийн жишиг эмнэлэг, ТТАХНЭ зэрэг эхний ээлжинд Улаанбаатар хотын хэмжээнд 5 газарт гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгоно. Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө 3-5 газарт гэмтэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.

ГССҮТ-ийн ачаалал 5 дахин буурч, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэнэ.

ГССҮТ-ийн хувьд нийт эмчилгээний 90 хувь нь мэс заслын тусламж, үйлчилгээ байдаг. Тиймээс ГССҮТ одоо төлөвлөгөөт мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээгээ ялгаж, төлөвлөгөөт мэс заслаа хэдэн сараар нь төлөвлөдөг байх ёстой. Үүний үр дүнд чирэгдэл багасч, бүх зүйл тодорхой болох ёстой. Хэвтэлт, гаралтын нэгдсэн системийг томоохон эмнэлгүүд бүгд ойрын хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй.

Яамны зүгээс энэ тал дээр хэрэгтэй дэмжлэгээ авах хэрэгтэй. Хэвтэлт, гаралтын системгүй учраас ард иргэд хэзээ хэвтэхээ мэдэхгүй, тодорхойгүй хүлээлт, чирэгдэл ихтэй байна. Аргагүйн эрхэнд танил тал хайж гуйдаг асуудал үүсээд байна. Гэмтлийн үйлчилгээн дээр бид орон нутгаас өвчтөнийг хот руу зөөдөг биш тэнд нь очиж эмчилдэг тогтолцоо, багийг, тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ. Яаралтай тусламжийн тогтолцоог бүрэн шинэчлэх шаардлагатай.

Тиймээс тогтолцоог улсын хэмжээнд шийдэх, тойргийн системийг бий болгох судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнтэй уялдуулан дүүргийн болон орон нутгийн эмнэлгүүдэд гэмтлийн эмчилгээ, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхийг зорино. Бид үүнийг хийнэ, хэрэгжүүлнэ” гэлээ.  

"ГССҮТ нь өөрийн хүчин чадлаасаа 4 ахин их ачаалалтай ажиллаж байна" 

ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах: “Монгол Улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаарт,  нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт осол гэмтэл, гадны шалтгаан ордог. Өнөөдрийн байдлаар ГССҮТ нь өөрийн хүчин чадлаасаа 4 дахин их ачаалалтай ажиллаж байна. Манай төв дээр осол гэмтлээс сэргийлэх үндэсний III хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжиж байгаа бөгөөд 2022 оноос IV хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. 

Өнгөрсөн хугацаанд ГССҮТ нь нийт 312 шинэ технологийг, сүүлийн 2 жилд 11 шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн. 2020-2024 онд оношилгоо эмчилгээний дэвшилтэт 71 технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бид орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 3-5 сарын хугацаатай 4-5 эмч, эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй гэмтэл согогийн нарийн мэргэжлийн баг орон нутагт томилолтоор ажиллаж сургалт болон оношилгоо, эмчилгээ, мэс заслыг хийж ажиллалаа. Үүнийг цаашид үргэлжлүүлж жилд 3-4 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top