x

Т.Мөнхсайхан: Хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь шийдэх алхмуудыг хийж эхэлсэн

ХСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэхүү эмнэлгийнхээ хөгжлийн хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар холбогдох албаныхантай ярилцлаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “ХСҮТ эмчилгээ, оношилгоонд олон дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлсэн чадварлаг хамт олон. Энэ хэмжээгээр эмнэлгийн ачаалал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэхдээ ХСҮТ лавлагаа шатлалын эмнэлгийн үүргээ гүйцэтгэж орон нутаг, дүүрэгт ачааллаа хуваарилах, эмчилгээ үйлчилгээгээ нутагшуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Лавлагаа шатлалын эмнэлэг нэгдсэн системтэй бодлого хэрэгжүүлэх зохион байгуулалт, бусад талын дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй байдаг. Хавдрын маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулж чадаагүй. Тиймээс хавдар үүсгэж буй суурь шалтгаан, эрсдэлийг тогтоох талд судалгааны ажлууд хийж байна. ЭМЯ-наас нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг сайжруулах ажлыг бодлогоор дэмжиж, ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ анхаараад явбал өвчлөлийг бууруулж, ачааллыг багасгаж чадахгүй.

Өнөөдөр хавдраар өвдсөн хүмүүсийн 73 хувь нь хожуу үе шатандаа оношлуулж, 86 хувь нь 45-аас дээш насны хүмүүс эзэлж байна. Гэхдээ хавдраар өвчлөгсдийн насны бүтэц залуужих үзүүлэлт гарсан. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг цогцоор нь шийдэх алхмуудыг ЭМЯ-наас хийж эхэлсэн. Хөдөө, орон нутаг, дүүргүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж, иргэдээ тогтмол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулдаг байхыг зорьж байна. Энэ жилдээ багтаж нийслэлийн хоёр дүүрэгт, хоёр аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулахаар болсон. Одоо ажлууд эхлээд, хүний нөөцөө сургаад, чадавхжуулаад явж байна.

ЭМЯ бодлого гаргаж байна гээд дан тушаал гаргаад орхих биш бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж, бодит үр дүн гартал дэмжин ажиллана. ХСҮТ-д анхаарч, арга хэмжээ авах ажил олон бий. Бодит үр дүн гарахуйц ажлуудыг хэрэгжүүлнэ. Хавдрын асуудал дээр эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах, орон нутаг, дүүргийн эмнэлгийн чадавхыг сайжруулах ажил хийнэ. Бид нийлж зөв бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж, санхүүгийн сахилга баттай, зөв менежменттэй ажиллах шаардлагатай” хэмээв.

ГССҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг маргаашийн хуралдаанаар хэлэлцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 27 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 32 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 36 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 43 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 45 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 50 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 54 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 57 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 14 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 28 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 32 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 35 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 49 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 54 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 56 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цаг 1 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цаг 3 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 9 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 16 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top