x

Багануур дүүргийн эмнэлэгт УХТЭ болон ГССҮТ-ийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болно

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд холбогдох албаны хүмүүс Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа.

Багануур дүүргийн эмнэлгийн хувьд лавлагаа шатлалын тусламжийг УХТЭ-ээс, гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулахад ГССҮТ-өөс дэмжлэг авахаар болж байгаа юм.

Үүнд эмч мэргэжилтнүүдийг сургах, чадвхжуулах, эмчилгээний технологи нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон талын ажлуудыг хийгдэх юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрөлийг сааруулах, орон нутаг, дүүргийн эмнэлгийн чадавхийг сайжруулах зорилтуудыг тавиад ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын ээлжит бус чуулганаар эмнэлгийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт гарна гэж итгэж байна. Тухайлбал, эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих, стратегийн худалдан авалт хийх нэг худалдан авагчийн тогтолцоог бий болгох, хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох, эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болохоор болсон.

Эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжсэнээр үйлчилгээнийхээ нэр төрлөө нэмэгдүүлж, нэмэлт орлого олох, олсон орлогоо өөрөө захиран зарцуулж, хүний нөөц, цалин болон бусад менежментээ бие даан шийдэх боломжтой болно.

Энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилчид аль аль нь сэтгэл хангалуун байх боломжтой. Иймээс эмнэлгүүд маань ирэх оны нэгдүгээр сарын 01-ийг хүртэл бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Энэ ажил хэрэгжсэнээр эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж буй тусламж, үйлчилгээний чанар эрс сайжирна.

Үүний зэрэгцээ хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох асуудлыг хугацаа алдахгүйгээр 11 дүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд яамны хэлтсийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээр мэргэжилтнүүд зах зээл дээр байгаа бүх эмийн үйлчлэл чанар, стандарт дээр хангалттай хэмжээний хяналтыг тавьж ажиллах боломжгүй байгаа тул эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тус агентлаг 2021 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулагдана. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг нь хэрэглэгдэж байгаа олон нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн эмчилгээний үр дүнг хянах, чанар стандарт дээр хяналт тавьж ажиллах юм.

Эдгээр сайн өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжийг УИХ-аас дэмжиж, хуулийн өөрчлөлтийг баталж өгсөн бөгөөд бидний хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах л үлдээд байна. УИХ гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар энэ хуулийн өөрчлөлт дээр биднийг маш сайн дэмжиж ажилласаныг онцлохыг хүсч байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Т.Мөнхсайхан сайдын хэлсэн дээрх хуулийн өөрчлөлтүүд нь эмнэлэг дагасан үйлчилгээнээс өвчтөнд чиглэсэн үйлчилгээнд шилжиж байна гэсэн үг. Үүнд улс, хувийн гэж ялгахгүй бөгөөд эмч, эмнэлгийн ажилчид ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай бол тухайн эмнэлгээр олон хүн үйлчлүүлэх зөв тогтолцоо руу шилжинэ. Манай эрүүл мэндийн салбарынхан маш богино хугацаанд олон сайн хуулийн өөрчлөлтийг хийж чадсанд нь баяр хүргэх нь зөв.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: Манай Багануур дүүрэг нь нийслэлээс 130 км алсад оршдог, тэр дундаа зүүн чиглэлийн авто зам дагуу байрладаг. Гэмтлийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай, амаржих болон эмэгтэйчүүдийн яаралтай тусламжууд үзүүлэх нэн шаардлагатай байдаг. Иймээс гэмтэл, эмэгтэйчүүд, мэс заслын тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжиж байгаа дүүрэг. Дүүргийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх автомашины урсгал их, дамжин өнгөрч буй иргэдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг шиг олон нэр төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх болсон. Сүүлийн дөрвөн жил хөрөнгө оруулалтыг нилээд их хийсэн. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэхдээ Компьютер томографийн төсвийг улсын төсөв дээр суулгаж, шийдвэрлэж өгсөн нь өнөөдөр эмнэлэгт суурилагдаж байна. Энэ аппарат нь ашиглалтад орсноор энэ бүс нутгийн иргэд маань энэ төрлийн тусламжийг ойроос авахаас гадна яаралтай тусламжийн чанар сайжирна.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Н.Сэлэнгэсүлжээ: Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 17 тасаг нэгж, 319 ажилтан, 234 хэвтүүлэн эмчлүүлэх ортойгоор дүүргийн болон хил залгаа Хэнтий болон Төв аймгийн найман сумын нийт 50 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай эмч нарын 89 хувь, сувилагч, эмнэлгийн тусга мэргэжилтнүүдийн 52.4% нь нарийн мэргэжил эзэмшсэн.

Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр олон ажлууд хийгдсэн. Тухайлбал, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв нь нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс 2015 онд анхлан эмгэг нярайн тасгийг 10 ортойгоор нээж ажлуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар жилдээ 400-500 орчим нярай хэвтэн эмчлүүлж байна.

Амьсгалын замын дэгдэлтийн үед ачаалал 2-3 дахин нэмэгддэгтэй холбоотойгоор улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 50 ортой амаржих газрыг дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга гэрээ ёсоор аравдугаар сарын 1-нд дуусахаар төлөвлөгдөж ажлын явц 75%-тай байна. Барилгын нэгдүгээр давхарт жирэмсэн, нярайтай холбоотой абулаторийн үйлчилгээ, хоёрдугаар давхарт хэвтэн эмчлүүлэх тасаг, гуравдугаар давхарт мэс заслын болон төрөх өрөө зэргийг байрлуулах зохион байгуулалттай. Бид Зүүн бүсийн төв эрүүл мэндийн төв болох томоохон зорилготой ажиллаж байгаа бөгөөд тэргүүлэх чиглэлээрээ гэмтлийг онцолж байна. Учир нь дүүрэг маань зүүн бүсийн авто замын тэнхлэгийн дагуу байрладаг, хүнд үйлдвэр, уул уурхай ихтэй тул энэ салбарыг сонгосон. 2021 онд гэмтлийн тасгаа тусад нь бие дааж гарган цаашид ГССҮТ-ын ачааллыг бууруулж, гэмтлийн эмнэлэгтэй больё гэсэн зорилгоор боловсон хүчнээ ГССҮТ-тэй хамтран бэлтгэж байна.

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус эмнэлгийн хүний нөөц, багаж тоногт төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн компьютер томографын аппарат суурилуулахын тулд 380 вольтын цахилгааны шугам татах ажилд үүссэн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэж, гиомодализ аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top