x

Манай улс элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулсан амжилтаар дэлхийд гуравт эрэмбэлэгдлээ

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон өнөөдөр 100 дахь мэс заслынхаа тайланг тавилаа.

2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан. Хүнд шатандаа орчихсон өвчтөнүүдээ нулимстай нүдээр үддэг байсан тухайгаа элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн дурсаж байсан юм.

Харин өнөөдөр тэд аль хэдийн 100 удаагийн мэс засал хийснээс 67-г нь бие дааж хийсэн. Үүнээс найман тохиолдол нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлсэн, бүр цусны бүлэг нь тохироогүй донороос хүртэл элэг шилжүүлэх мэс засал хийгээд эхэлсэн гээд бахдам амжилтын ард гараад байна.



БНСУ-ын эмч мэргэжилтнүүдтэй хамтарч тэднээс туршлага судалсан нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад нэвтрүүлэх гол түлхэц болсон. Харин 2015 оноос хойш мэс заслын технологийг нутагшуулах үндсэн үйл ажиллагааг манай Монгол эмч нар бие даан хэрэгжүүлж байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах ажлыг эрүүл мэндийн яам бодлогоор тууштай дэмжиж нийтдээ 3 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн хууль эрх зүйн болоод санхүүжилтийг таатай орчныг бүрдүүлсэн.

Энэхүү мэс заслыг хийлгэхэд улсын төсвөөс 65 сая төгрөг, 20 орчим сая төгрөгийг  эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог бол эмчлүүлэгч өөрөө 7-10 сая төгрөгийн зардал гаргадаг. Нийт 100 удаагийн мэс заслыг гадаад улсад хийлгэсэн бол нийтдээ 23 тэрбум төгрөг манай улсаас валют хэлбэрээр гадагш урсгах байсан гэх тооцоо гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top