x

Эрүүл мэндийн салбарт хийгдэх өөрчлөлт, шинэчлэлтийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллана

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд ноён Хайкенс Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Хүүхдийн сангаас хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн мандатын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд манай улсад олон жилийн турш товлолын вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, хангамжийн үйлчилгээг найдвартай байдлаар үзүүлж ирсэн юм. Тэрчлэн сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад шаардлагатай үндэслэл, судалгааны дүн, нотолгоог гаргах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа талаараа онцлов.  2020 он гарсаар дэлхий нийтэд хурдацтай тархсаар байгаа КОВИД-19 цар тахлын тархалтаас сэргийлэх, хязгаарлах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг, нэн ялангуяа эрсдлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр ЭМЯ амжилттай сайн ажиллаж байгааг цохон тэмдэглэв. 

Мөн цаашид хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх замаар шатлал бүрт үзүүлэх тусламж үйлчилгээг тэнцвэржүүлж, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Суурин төлөөлөгч илэрхийлэв. 

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 халдварын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж хөрөнгө оруулалтыг хийж байгаад талархал илэрхийлээд халдварыг дотооддоо тархаахгүй, тархсан тохиолдолд хохирол багатай даван туулах нь нэн чухал тул үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин шинээр боловсруулж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн КОВИД-19 халдварын үед улирлын томуугийн халдвар өвөрмөц онцлогтой байна гэж үзэж байгаа тул улирлын томууг угтаж хийх ажил болон томуугийн улирлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, вакцины худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг бэлтгэл ажлын талаараа онцлов. 

Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Сайд Т.Мөнхсайхан цаашид эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах, ард иргэдэд учруулах хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа талаар танилцуулж, эдгээр чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 7 цаг 2 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 7 цаг 7 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цаг 11 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 18 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 25 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 29 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 32 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 49 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 13 цаг 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 13 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 цаг 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top