x

Коронавирусийн эсрэг вакцины ДЭМЖЛЭГ авах улсуудын ЖАГСААЛТАД манай улс багтжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицаг хүлээн авч уулзаж КОВИД-19 халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Др. Диордица шинэ өвчний эсрэг вакцин гаргах үйл явц олон жилийг зарцуулдаг нарийн төвөгтэй ажил хэдий ч шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцины хувьд маш богино хугацаанд гаргаж авахаар дэлхийн олон улс орон шургуу ажиллаж, урьдчилсан байдлаар нааштай үр дүн гарч байна гэв. Тэрбээр вакцины талаар ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. 

Др. Диордица  “Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дэлхийн улс орнуудад нийт 160 гаруй вакциныг хөгжүүлж байгаагаас 28-д нь эмнэл зүйн шатны судалгаа хийгдэж байгаа бол 139 нэрийн вакцин эмнэл зүйн өмнөх шатны судалгааны үедээ байгаа юм байна. 

Эмнэл зүйн шатны судалгаа хийгдэж байгаа вакцинуудаас 6 нь сүүлчийн шатны буюу 3-р шатны туршилт судалгаагаа хийж байгаа бөгөөд үүнд Их Британийн Оксфордын их сургууль, АстраЗенека компанийн хамтран гаргаж буй вакцин, БНХАУ-ын биотехнологийн компаниудын 3 вакцин, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгаар Модерна компанийн хөгжүүлж байгаа вакцин, тэрчлэн АНУ болон ХБНГУ-ын хамтарсан вакцин хамрагдаж байгаа бол эдгээрээс гадна АНУ, БНХАУ, Австрали, Канад, Энэтхэг, Их Британи, ХБНГУ, Япон, ОХУ, БНСУ зэрэг улсын хөгжүүлж буй 20 гаруй нэрийн вакцины хувьд эмнэлзүйн 1 болон 2 дахь шатны туршилт судалгаа хийгдэж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ шинэ коронавирусын халдварын эсрэг анхны вакциныг гаргаж авснаа бүртгэлжүүлсэн талаар олон улсад мэдээлсэн талаар ДЭМБ-ын байр суурийг тодруулж асуухад Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица ДЭМБ-д байгаа мэдээллээр ОХУ-ын  Гамалеин нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцин нь эмнэлзүйн туршилтаа зургадугаар сард эхлүүлж, 1 болон 2 дахь шатны туршилтаа хийсэн байна. Уг вакцины хувьд цаашид ОХУ түүнчлэн Ойрх Дорнод болон Латин Америкийн зарим улсад үргэлжлүүлэн турших тухай мэдээллийг уг вакцины талаарх Оросын эх сурвалжаас авсан гэдгээ мөн танилцууллаа.

Эмнэл зүйн 3 дахь шатны туршилт судалгаа дуусаж хүний биед дархлаа тогтоох чадвар болон аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгийг тогтоох хүртэл олон шат дамжлагатай шалгуураар ордог гэдгийг Др. Диордица яриандаа онцлов.

 ДЭМБ-ын хувьд вакцинд зөвшөөрөл олгох үйл явц маш нарийн бөгөөд туршилт судалгаа хэрхэн хийгдсэн талаарх дэлгэрэнгүй протоколуудыг хянаж нягталсны үндсэн дээр чанар, аюулгүй байдлын урьдчилсан гэрчилгээг олгож, мөн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны дараа ч тогтмол хянаж байдаг гэв.

ДЭМБ-аас КОВИД-19 халдварын эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологиудын туршилт судалгааг хөхүүлэн дэмжиж, цаашид дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгах тусгай механизмуудыг бий болгож ажиллаж байгаагийн нэг нь Вакцин дархлаажуулалтын глобал альянс буюу GAVI байгууллагатай хамтран вакцин бүтээх ажлыг урагшлуулж, вакцин бэлэн болоход дэлхий нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор COVAX Facility гэж нэрлэгдэх механизмыг бий болгосон байна.

Монгол Улсын хувьд уг механизмд нэгдэн орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн бөгөөд COVAX Facility-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас эхний ээлжинд тус механизмын хүрээнд дэмжлэг авах улсуудын жагсаалтыг баталсан бөгөөд үүнд манай улс багтжээ.

Уг механизмын хүрээнд ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч эхний ээлжинд эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулах, үүнтэй зэрэгцэн вакцин бүтээж байгаа улс орнуудтай хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд вакцин авах талаар яриа хэлэлцээг идэвхтэй хийж байгаа талаараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярьсан байна.

Тэрээр Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу зөвхөн чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хүн амд хэрэглэхээр заасан байдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг тэмцэхэд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицад талархал илэрхийлсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 1 цаг 26 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 1 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 1 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ...
Top