x

Хэнтий аймгийн хоёр сумын эрчим хүчийг 6,8 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй Дэлхийн банкны 42 сая ам.доллараар Монгол улсад хэрэгжиж байгаа “Эрчим хүчний төсөл-2” төслийн хүрээн дэх эрчим хүчний шинэчлэлийн ажлын талаар хэлэлцлээ.

Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сум-Чингис хот, Бор-Өндөр сумын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил 6,8 тэрбум төгрөгөөр хийгдэх юм. Одоогийн байдлаар тендерийн сонгон шалгаруулалт дээрх хоёр суманд тус тусдаа явагдаж, үнэлгээний хороо хянах шатандаа яваа аж. Ц.Идэрбат Эрчим хүчний сайдад уг ажил ирэх 2021 онд бүрэн дуусах тул ажлаа шуурхай эхлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

“Эрчим хүчний төсөл-2” хэрэгжсэнээр - Хэнтий аймгийн Чингис хотын 6 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн шинэчилнэ. Ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж, дамжуулагчийн хөндлөн огтлолыг нэмэгдүүлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, зарим хэсгийг нь газар доогуур тавих аж.

Түүнчлэн, Хэрлэн сумын шинэ суурьшлын бүс, захын гэр хорооллуудад найман байршилд дэд станц байршуулж, аймгийн төвд 80 гаруй км 04 кВ шугам шинээр барина. Гэр хорооллын эгнээ гудам бүрт байрлах модон тулгууртай шугамыг бетон тулгууртай, СИП кабелтай болгох бөгөөд, гэр хорооллын хэрэглэгчдэд нэг стандартын тоолуурын хайрцаг тавьж, айл өрхөд хоёр тарифтай /өдөр, шөнө/ ухаалаг тоолуур тавихаас гадна Зарим ААН-ийн хэрэглэгчдэд гурван тарифт тоолуур тавих юм.

Тухайн төслийн үр дүнд шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарах тасралт багасаж, засварын зардал үлэмж хэмжээгээр буурч, хэрэглэгчид хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хянах, зүй зохистой хэрэглэх боломж бүрдэхээс гадна гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд бүрэн хамрагдах болно. Мөн эрчим хүчний чанар сайжирч алдагдал буурах зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Бор-Өндөр, Хэрлэн суманд зарлагдсан тус эрчим хүчний шинэчлэлийн ажилд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан үнэлгээний хороо хяналт тавин ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг үнэлгээний хороо гаргах юм.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 5 цаг 48 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 6 цаг 1 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 6 цаг 8 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 6 цаг 14 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 7 цаг 0 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 7 цаг 6 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 7 цаг 21 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 7 цаг 36 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 8 цаг 49 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top