x

Үлгэр жишээ нөхөр: Өрнийн зурхайгаар эрчүүдийн чансаа

Үлгэр жишээ эрчүүд гэж зоригтойгоор хэлж болох эрчүүд олон. Тэдний хажууд эмэгтэйчүүд жинхэнээрээ аз жаргалтай байж, тус нэмрийг нь мэдэрч байдаг. Гэтэл бодит амьдралд мөрөөдлөөс арай өөрөөр тааралдах нь их. Тэгээд ч эмэгтэйчүүд нөхөртэй болохыг яарахгүй, илүү ихээр  өөрийн ирээдүйг бодох болсон байна. Гэлээ ч гэсэн зурхайн орд, гэрээр нь ямар ч эрэгтэй хүнийг тогтоож, тодруулж болно гэдэг.  Түүний төрсөн сарын онцлогийг мэдэж байх нь чансааг тогтоох боломжийг өгч байгаа гэнэ.  Харин чансаанд зурхайн гэрийн гэрийн дарааллыг бариагүйг хэлье.

Хилэнцийн гэр

Таван онооны шаталбараар  энэ эрэгтэйд хамгийн өндөр үнэлгээг өгч болно. Тэр сайхан төдийгүй, секси, нүдэнд дулаахан, ухаантай нэгэн. Маш  цэвэрхэн төрхтэй ч гэсэн ийм залуугийн эхнэрт хардах мэтийн зүйл хэрэггүй. Энэ эрэгтэй өөрийн сонголтдоо үнэнч, түүнийхээ төлөө жинхэнэ гавъяа байгуулахаас буцахгүй.

Ихрийн гэр

Энэ гэрийн төлөөлөгч ихээхэн эелдэг, өгөөмөр хүн. Өөрийн эхнэрээ хэрхэн баярлуулахыг тэр мэднэ. Ихрийн ийм эрэгтэйг яаж ийгээд өөртөө татахыг зурхайчид эмэгтэйчүүдэд зөвлөж байна. Учир нь тэр сайн нөхөр төдийгүй, сайн аав, амлалтдаа хүрдэг хүн ажээ.

Жинлүүрийн гэр

Хэрэв эмэгтэйн хань нь жинлүүрийн гэрийнх бол түүнд аз ивээжээ гэж болно. Тэр халамжтай, анхааралтай, хэрүүл маргаанд дургүй, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө бүхнээ зориулж чадна. Тэр эрэгтэйг хайрлах нь зүй.  Эхнэр нь болох гэсэн өрсөлдөгч нар ч их байдаг.

Хонийн гэр

Энэ гэрийн  эрэгтэй захирангуй, хаалттай хүн мэт санагдаж магадгүй. Анхны сэтгэгдэл  ингэж төрөхөөр. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хүн бүхнийг хянаж, хяналтаа алдахгүйг хичээнэ. Хэрэв та түүнд боломж олговол удалгүй түүнийг романтик, нинжин сэтгэлтэй, нээлттэй нэгэн гэдгийг танина.

Мэлхийн  гэр

Шударга, сайхан сэтгэлтэй, хариуцлагатай эрчүүд энэ тэмдэг дор төрдөг. Тэр хэзээ ч  хайрласан хүнээ гомдоохгүй, түүнийг байнга сонсдог. Мэлхий нь өглөгч, шуналгүй, ихээхэн бодож сэтгэж явдаг. Түүнээс ямагт сайхан үг гарах нь энэ эрэгтэйн гол онцлог юм.

Арслангийн гэр

Тачаангуй, үүний зэрэгцээ ихээхэн нандин сэтгэлтэй тэр сонгосон эмэгтэйнхээ сэтгэлийг ямагт бадрааж явдаг.

Бумбын гэр

Энэ гэрийн эрэгтэй ихээхэн овжин зальтай бүтээл аж. Тэр хурц ухаан, хэллэгтэй, сэтгэл уяраахаар. Гэхдээ түүний ийм араншин орчноо айлгаад байдаг. Сэтгэлийн хувиралд байнга орж байдаг нь төвөгтэй байж болно. Салхи татуулсан нэгэн ажээ.

Нумын гэр

Энэ эрэгтэйг зурхайчид хамгийн идэвхигүй, залхуу талдаа гэж үнэлж байна. Зоримог шийдэл гаргах чадваргүй тул ганцаар амьдралаа өнгөрөөх нь их. Анхны алхам хийх нь түүний хувьд бараг л зөгнөлийнх. Ер нь түүнтэй амьдрах нь нэлээдгүй том бэрхшээл гэнэ. Тэр танд үнэхээр хэрэгтэй бол түүнтэй зохицохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Матрын гэр

Энэ гэрийн эрэгтэй амьдралаас юу хүсээд байгаагаа мэддэггүй. Тэр гөжүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг. Тэрбээр орчноосоо их зүйлийг шаардах мөртлөө өөрөө амьдралын эрч хүчээ бусдад зориулах хүсэлгүй.

Охины гэр

Маш их хартай, шуугиан маргаан өдөөгч энэ эрэгтэй өөрт нь үг дуугүй захирагдахыг шаарддаг. Үнэн хэрэгтээ тэр эрэгтэй эмэгтэйгээ өдөржин, шөнөжин хянаж байдаг төрлийн сод төлөөлөгч ажээ. Нэгэнт түүнд сэтгэл алдарсан бол түүний энэ авирыг тэвчих л шаардлагатай.

Үхрийн гэр

Үүрэг, хариуцлага гэсэн ойлголтоор маруухан нэгэн. Тэр ер бусын хувиа бодогч учраас харилцаагаа л дээдлэнэ. Тэр хүнд гол учир утга нь карьер ба хувийн сонирхол. Ухаантай, авъяастай ч гэсэн өөрийн дутагдлаас амьддаа салахгүй.

Загасны гэр

Хүчтэй, эмзэг хэврэг сэтгэлтэй, гэхдээ хариуцлагатай, шийдэмгий бус элдэв зан авирын цуглуулга юм. Байнгын зөрөлдөөнөөс болж тэр хүнтэй хамт амьдрахад бэрхтэй. Маргаан өдөөдөг хартай нэгэн. Тэр өөрийн дутагдлыг хэзээ нэгэн цагт ойлговол үнэтэй эрэгтэй. Гэвч тэр нь хэзээ гэдгийг хэлэхэд бэрх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert hernandez (194.59.251.11)
    INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 1 цаг 37 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 2 цаг 25 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 2 цаг 36 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 2 цаг 55 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 3 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 3 цаг 13 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 3 цаг 23 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 16 цаг 50 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 17 цаг 8 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 17 цаг 38 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 17 цаг 44 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 17 цаг 49 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 18 цаг 33 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 18 цаг 46 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ Өчигдөр 10 цаг 05 мин Мэдээж “Ар нь түүз!” Өчигдөр 09 цаг 53 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна Өчигдөр 09 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 28 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна Өчигдөр 09 цаг 25 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Өчигдөр 09 цаг 20 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top