x

Д.Одбаясах: 20 жил дэлхийн алдартай 100 тайзан дээр тоглож байж авсан миний шагнал Соёлын тэргүүний ажилтан...

Унгарын соёлын яам, Унгарын үндэсний цирк нь Монгол улсын энтертайнмент “FORCELAB LLC”-тэй хамтран ажиллах гэрээг хоёрдугаар сард байгуулсан бөгөөд коронавирустай холбоотойгоор түр хугацаанд хамтын ажиллагаа нь хойшлоод байсан юм. 

Тэгвэл тус энтертайнментийн уран бүтээлчдийг дахин Унгарын соёлын яам, Унгарын үндэсний цирк урьжээ. Урилгыг "Forcelab entertainment" хүлээн авсан бөгөөд Унгар дахь Монголын элчин сайдын яам, Монгол дахь Унгарын элчин сайдын яам, Туркын засгийн газар болон Унгарын соёлын яамны дэмжлэгээр Унгар улсыг Эрдэнэт хотын уран нугаралтын багш Ч.Дэлгэрцэцэгийн шавь нар болох Б.Урангоо, Д.Эрдэнэсүрэн, О.Мөнхзул, С.Ариунжаргал нар зорихоор боллоо. 

Хэдийгээр дэлхий даяар коронавирусаас болж бүгд эх орноо зорихыг эрмэлзэж байгаа ч Монгол уран бүтээлчдийн хувьд зоригтой алхам болж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ. 

“Энэ талаар бид “Forcelab entertainment”-ийн Artist producer Д.Одбаясахаас тодрууллаа. 

⁃Юуны өмнө энэ хүнд нөхцөлд уран бүтээлчдээ европ руу явуулахаар болсонд баяр хүргэе. Энэ шийдвэрийг гаргахад хүнд байсан уу? 

⁃За баярлалаа... Мэдээж бид хэцүү цаг хугацаанд уран бүтээлчдээ гаргах болсон ч нөгөө талаараа Монголынхоо нэрийг Дэлхийн том тайзан дээр алдаршуулах болсондоо баяртай байгаа. Аливаа уран бүтээлчдийн туйлын зорилго хүсэл тэмүүлэл нь Эх орныхоо нэрийг улс орон болгонд сайнаар дуурсгах шүү дээ...!  

⁃Одоогийн нөхцөл байдлын хувьд бараг боломжгүй алхамыг шийдэмгий гаргалаа уран бүтээлчдийн багш, ар гэрийхэн хэр дургүйцэж хүлээн авсан бэ? 

⁃Хэдийгээр эрсдэлтэй ч манай уран бүтээлчдийг Унгарын үндэсний циркийн зүгээс өндөр аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллах мөн тухайн оронд гарч болзошгүй бүх эрсдэлийг бүрэн хариуцан урьдчилан сэргийлэх гэрээтэй учраас Багш, уран бүтээлчдийн гэр бүлийн зүгээс маш нааштай эерэгээр хүлээж авсан. 

⁃Монгол улсаа төлөөлөөд Унгар улсыг зорьж байгаа 4 уран бүтээлч хэр хугацаанд Унгарын үндэсний циркт тоглох вэ? 

⁃Одоогийн байдлаар 9 сарыг дуустал тоглох ёстой. Гэхдээ Унгарын үндэсний циркээс гэрээгээ дахин сунгаж тоглуулах хүсэлтэй байгаа. 

⁃Таны хувьд өөрөө мөн нугараач хүн дэлхийн 30 гаруй орны 500 тайзан дээр тоглосон байдаг. Үүнээс 100 орчим тоглолт нь дэлхийн маш алдартай брэндүүдийн нээлт, гала шоунуудад тоглосон гэж сонссон. Одоо бол та өөрөө продюсер болсон байна. Энэ үйл явдлаас харахад таныг тайзнаасаа буух болсон гэж ойлгож болох уу? 

⁃/Инээв/....Ер нь би тайзнаасаа үхэн үхтлээ буухгүй гэж боддог хүн дээ. Хэдийгээр одоо нугараачийнхаа хажуугаар продюсерийн үүрэг гүйцэтгэж Монгол уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж байгаа ч цаашдаа ч тайзан дээрээ тоголсоор байна гэж бодож байгаа. 

⁃Соёлын тэргүүний ажилтан уран бүтээлчид Монголд ер нь их байдаг таныг ч нэг нь гэж сонссон..? 

⁃Монголд удаан байгаагүй учраас хэчнээн тийм цолтой хүн байдгийг мэдэхгүй. Гэхдээ миний хувьд энэ шагналыг 2018 онд авахад маш их баярласан. Учир нь энэ шагналыг би дэлхийн алдартай 100 гаруй тайзан дээр 20 жил нугарч байж авсан шагнал учраас надад ямар ч урлагийн гавъят зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, Чингисийн одонгоос ч үнэ цэнэтэй шагнал юм. 

⁃Ингэхэд таны оролцож байсан хамгийн том арга хэмжээ ямар арга хэмжээ байсан бэ? 

⁃Хамгийн гэж тодорхойлоход олон арга хэмжээ нэрлэх хэрэгтэй болно. Гэхдээ 2017 оны усан сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээний хаалтын шоунд урилгаар тоглосон маань сэтгэлд илүү тод үлдсэн дээ. 

⁃Ингээд сүүлийн хормыг танд үлдээе...? 

⁃За баярлалаа... Сүүлийн хормоо ашиглаад энэ удаагийн төслийг амжилттай гүйцэтгэхэд маш их дэмжлэг үзүүлсэн Унгар улсын соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Fekete Peter, Унгар дахь Монголын элчин сайдын яам, Монгол дахь Унгар улсын элчин сайдын яам мөн Уран бүтээлчдийг маань бэлдэж өдий хүрэгсэн Ч.Дэлгэрцэцэг багшдаа болон уран бүтээлчдийн ар гэрийхэн талархснаа илэрхийлье! Мөн тун удахгүй үндэсний их баяр Наадам болох гэж байна. Тиймээс бүх Монголчууддаа сайхан наадаарай гэж хэлье даа...! 

⁃Баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 22 цаг 22 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 22 цаг 31 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 22 цаг 35 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 22 цаг 39 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 23 цаг 12 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд...
Top