x

"Унаач хүүхдүүд гараанаас гарахдаа маскгүй байж болно"

Коронавируст цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс орон даяар зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. 

Харин уралдааны үеэр хурдан морь унаач хүүхдүүд заавал амны хаалттай уралдах шаардлагатай эсэх талаар  ГБХЗХ-ийн Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал: "Цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх журамтай холбоотойгоор хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно. 

Морь шүдлэж байх хооронд хүүхдийн халууныг хэмжинэ. Халууныг хэмжихдээ маскгүй хүүхдэд маск олгоно гэсэн байгаа юм. Уг журам дээр заавал маск зүү гэсэн заалт байхгүй тул уян хатан нөхцөлтэй байна. Гэхдээ гадаа хэт халуун байгаа тохиолдолд хүүхэд маск зүүх нь эрсдэлтэй. Бид энэ талаар холбогдох байгууллага буюу Мэргэжлийн хяналтын газартай санал солилцож, ярилцана. 

Өөрөөр хэлбэл, гадаа маш халуун, бүгчим байхад морины нуруун дээр зориулалтын хувцас хэрэглэлтэй яваа хүүхэд ихээр халууцна. Тэгэхээр маск чухал уу, хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх нь чухал уу. Маск нь мултарч ирээд морь мал нь үргээд хэдэн арваараа хүүхдүүд унаж бэртвэл яах вэ гэх зэрэг асуудал байна. 

Хүүхэд гараан дээр ирж бүртгүүлэхдээ болон төхөөрөмж дээр шалгаж байх хооронд л масктай байгаад, хашлага унаж, гараанаас гарахад маскгүй байж болно" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 8 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 10 цаг 18 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 14 цаг 54 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 15 цаг 8 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 15 цаг 21 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 17 цаг 46 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 17 цаг 56 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 18 цаг 35 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 18 цаг 46 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 19 цаг 5 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 19 цаг 12 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 19 цаг 23 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 19 цаг 33 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Уржигдар 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Уржигдар 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top