ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа хүмүүсийн болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ гэв.