x

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн ор дүүрвэл Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг бэлэн байгаа

-Архаг хууч өвчтэй хүмүүс COVID-19 халдвар авсан бол хүндрэх тохиолдол байгаа гэж мэргэжлийнхэн хэлж байна. Хууч өвчтэй халдвар авсан хүмүүст давхар эмчилгээ хийдэг болов уу?

- Архаг хууч өвчтэй хүн COVID-19 халдварыг авах эрсдэл өндөр. Тиймээс бид тухай өвчтөний суурь өвчний эсрэг эмчилгээг давхар хийж байна.

Гаднын улс, орнуудад ч амьсгалын замын суурь өвчтэй, өндөр настнууд илүү хүндээр тусаж байгаа.

-Халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг хүлээж авах хүчин чадал ямар хэмжээнд байгаа вэ?

- ХӨСҮТ нийт 250 өвчтөнийг хүлээн авч, эмчлэх бэлтгэлээ хийж, хүний нөөц болон лабораторийнхоо хүчин чадлын тооцоолсон. Бид эмчилгээний 10 багийг бэлдсэн байгаа бөгөөд түүний ард ХӨСҮТ-ийн баг эмч нараа бэлдэж буй.

Хэрвээ ХӨСҮТ-ийн ор дүүрвэл Батлан хамгаалах яамны харьяа эмнэлгийг бэлдэж, төлөвлөн, зохион байгуулан ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэдэн лабораторид COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээ хийж байгаа вэ?

- Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байна. Тодруулбал, Баруун аймгийн бүсэд Ховдод вирус судлалын лаборатори байгуулсан. Тэнд Увсын шинжилгээг маш хурдан хийж болно. Зүүн аймгуудад, Дорнодод нэг лаборатори ажиллаж байна. Сэлэнгийн чиглэлд Дархан-Уул аймагт лаборатори байна. Мөн Улаанбаатар хотод ЭХЭМҮТ болон ЗӨСҮТ-д лаборатори ажиллаж байгаа бөгөөд лабораторийн сүлжээ маш сайн бэхэжсэн.

Цаашид Замын-Үүд болон Алтанбулагт ч лаборатори гаргаж ажиллуулж болно. Одоогоор бэлэн байдалд байна. Лабораториуд улсын хэмжээнд үйлчилж байгаа боловч ХӨСҮТ-ийн лаборатори эмчилгээгээ үргэлж хянадаг гэдгээрээ онцлогтой. 

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ лабораторийнхоо шинжилгээгээр вирусийн өсөлт, бууралтыг эмчилгээний үр дүнтэй холбож хянаж байдаг гэсэн үг.

-ХӨСҮТ-өөс хоёр өвчтөн оргох оролдлого хийсэн гэх мэдээлэл байна. Үнэн болов уу?

- ХӨСҮТ цагдаагийн хамгаалалтад байгаа. Тэр дотор оргох үйлдэл хийх шаардлага ч өвчтөнүүдэд байхгүй. Энэ ташаа мэдээлэл байна.

Түүнээс гадна манай иргэд гадаадад байхдаа ч хариуцлагатай байгаа нь тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсээс халдварын тохиолдол бага илэрч байгаагаар харагдаж байна. Үүнд бид маш их баяртай байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 7 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 13 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 27 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top