x

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан 10 оюутан эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа хүмүүсийн болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй.

Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг тусгаарлаж, бусад хүмүүсийг тусгаарлах байруудад байрлууллаа. Эдгээр иргэдээс сорьц цуглуулах ажил өнөө өглөө эхэлсэн. Маргааш хариуг нь гаргаж танилцуулна.

Швейцарын ROCHE компанийн энэ оны тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн 20 минутад эсрэг бие илрүүлдэг 400 оношлуурыг Сетунари компани манайд хандивлаж өглөө. Энэ оношлуурыг ашиглаад үр дүнг нь бусад оношлууртайгаа харьцуулан ажиллана" гэв.

Монгол Улсад коронавирусийн халдварын  батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 7 цаг 24 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 7 цаг 26 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 7 цаг 27 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 7 цаг 28 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 7 цаг 30 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 7 цаг 31 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 7 цаг 33 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 33 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 7 цаг 35 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 12 цаг 14 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 12 цаг 14 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 12 цаг 16 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 14 цаг 15 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 14 цаг 17 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 14 цаг 19 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 14 цаг 21 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 14 цаг 58 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 16 цаг 45 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 16 цаг 47 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 16 цаг 47 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Top