x

АНУ дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд ОРОСЫН ТАГНУУЛ байгааг олж илрүүллээ

Өнгөт арьстан Жорж Флойдын амийг цагдаа нар хөнөөснөөс үүдэн Америк даяар өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг оросуудын оролцоо нөлөөлөлтэй гэж хардаж байсан. Гэтэл Техас мужийн Хьюстон хотод болж байгаа жагсаалын үеэр цагдаагийн нэг ажилтан “Россия” шивээстэй байсныг гэрэл зураг дээрээс нь телевизийн “360” сувгийн сэтгүүлчид илрүүлсэн байна. Гэрэл зургийг орон нутгийн сурвалжлагч Стив Кемпион твиттер хуудсандаа нийтэлсэн байжээ.

“Ёстой мундаг зураг. Жорж Флойдын дурсгалд зориулсан жагсаалд оролцогсодын эсрэг Хьюстон хотын даргын илгээсэн цагдаагийн ажилтан “нударга, нударга” хэмээн мэндчилж байна” гэж С.Кемпион тайлбар бичсэн байна. Үүнийг телевизийн “360” сувгийн сэтгүүлчид ажиглаж байгаа цагдаагийн нэг ажилтны мөрөн дээр оросоор “Россия” гэж бичсэн шивээс байхыг анзаарсан байна. Бас энэ үгнээс дээхнэ “-овск” гэсэн орос үгний төгсгөл харагджээ. “Энэ мэдээж Оросын тагнуул” байна гэж телевизийн ажилтны нэг нь хошигносон байна.

Миннеаполис хотод африк гаралтай, өнгөт арьстан залуу Жорф Флойдын амийг цагдаа нар хөнөөсний дараа Америк даяар арьс өнгөөр ялгаварлах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн билээ. Цагдаагийн ажилтан залууг гавлаж газар унагаагаад хүзүүн дээр нь өвдөглөж байгаа дүрс бичлэг интернэтээр тарснаар хүмүүс ийн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Залуу “амьсгалж чадахгүй байна” гэж дахин дахин хэлж байгаа нь ч дүрс бичлэг дээр гарчээ. Жорж Флойд сэхээн амьдруулахад очоод нас барсан. Энэ хэрэгт оролцсон дөрвөн цагдааг ажлаас нь халан, нэгд нь болгоомжгүйгээс болж хүний амь хөнөөсөн хэрэг үүсгээд байгаа.
Эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч эхлэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Сьюзан Райс АНУ-д болж байгаа энэ хөдөлгөөн, хүчирхийллийн ард Орос байж магадгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ талаар ямар ч нотолгоо, тодорхой баримт байгаагүй. Харин ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев энэ үгийг худал зүйл, шууд өдөөн хатгаж дарамталсан зүйл гэж нэрлэсэн байна. АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов бас “АНУ-д болж байгаа эмх замбараагүй байдал, үйл явдалд оросууд оролцож байна гэсэн буруутгалыг Москва няцааж байна, танай улс орны дотоодод болж байгаа энэ хөдөлгөөн эсэргүүцэлд манай улс ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 12 цаг 1 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 12 цаг 7 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 12 цаг 16 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 12 цаг 58 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 15 цаг 29 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 15 цаг 50 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 16 цаг 11 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 16 цаг 18 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 16 цаг 27 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 16 цаг 36 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 16 цаг 41 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 16 цаг 43 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top