x

Д.Нямхүү: Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 186 боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа хүмүүсийн болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: 2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. 

Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал,

  • Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/
  • Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн
  • Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй. 

"Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч буй 21 хүний ес нь оюутан. Тэдний ихэнх нь тавдугаар сарын 13-14-нд ирсэн хүмүүс бөгөөд эмчилгээний хоног дунджаар 21-22 хоног байв. 

Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчлэгдэж байна. Нийт 65 хүн эдгэрч гарснаас

  • Сувилалд 36,
  • гэрийн ажиглалтад 16
  • Ажиглах хугацаа нь бүрэн дууссан 13 хүн бий. 

Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг сайтар эрэмбэлэн ангилж, дараа дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авахад бэлдэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 8 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 33 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 47 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 50 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 53 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 11 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 56 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 57 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 8 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 4 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 37 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top