x

Хоёр хүн эдгэж ХӨСҮТ-ээс гарч, нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөв.

Д.Нямхүү: "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын нэг лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнд нь коронавирус илэрлээ. Энэ хүн нь энэ сарын 13-нд ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн оюутнаас илэрлээ. Ингээд нийт 57 сонсогчоод коронавирус илэрч байна. Халдвар судлалын талаас нь авч үзэхэд ойрхон хамт байсан хүмүүс нь их чухал гэдгийг харж, анхаарах хэрэгтэй. 

Тандалтын зорилгоор Интэрмед болон нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс 13 хүний сорьц авч шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. 

Сайн мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилал, тусгаарлалт руу шилжиж байна. 

Ерөнхийд нь ажиглахад хүмүүсийн эмчлэгдэж байгаа хугацаа бол 30-40 хоног байна. Дээд тал нь одоогоор 55-56 хоносон байна. 

Өчигдөр баруун эргийн бүсэд хамаарагддаг 37 улс цахимаар хуралдаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол улсыг маш сайн зохион байгуулалттай ажиллаж, арга хэмжээ авсан байна гэж дүгнэлээ. Ирэх долоо хоногт эрүүл мэндийн сайд сургалт орно" гэлээ. 

Ингээд монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 141 тохиолдол бүртлэгдлээ. Үүнээс 28 хүн эдгэж эмнэлгээс гараад байна. 

Ажиглалтад гарсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д хүргэгджээ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн дараах мэдээллийг өглөө. 

-"Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон. Ингээд нийт 1,391 хүн ажиглалтад байна. Токио Ин буудалд ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн .

ДЭМБ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 18 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 27 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 32 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 2 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 11 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 14 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 56 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top