x

Д.Нямхүү: Таван хүн эмчлэгдэн, эмнэлгээс гарч байна

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан, нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 20-22 настай байгаа. 

Нийт батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа.

ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 34 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. 

Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 199 хүнд шинжилгээ хийсний 190 нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд. Түүнчлэн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор авсан хоёр сорьц болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан таван иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, мөн тусгаарлагдан ажиглагдаж байсан 10 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй.

ЗӨСҮТ-ийн лабораторид тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 132 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 200 гаруй хүний шинжилгээг яаралтай хийнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 43 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 52 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 57 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 27 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 36 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 39 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 21 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top