x

А.Амбасэлмээ: БНСУ-аас ирсэн 270 хүний шинжилгээг өнөөдөр авч эхэлсэн

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

А.Амбасэлмаа: 

-"БНСУ-руу хийсэн транзит нислэгээр ирсэн хүмүүсээс нэг тохиолдол илэрсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Тус нислэгээр ирсэн хүмүүсийн ихэнх нь АНУ-аас ирсэн байна. Тавдугаар сарын 3-ны өдөр Франкфуртээс ирсэн хүмүүсээс шинжилгээ авч дууссан. Одоогоор 500 гаруй хүнд шинжилгээ хийгээд байна. Тавдугаар сарын 1-ний өдөр БНСУ-аас ирсэн 270 хүний шинжилгээг өнөөдөр авч эхэлж байна. Ингээд нийт 800 гаруй хүнд шинжилгээ хийгдэнэ гэсэн үг.

Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчид эрүүл мэндийн шалтгаантай, нялх хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүд байна. Гадаадад эмчилгээ хийлгэж байсан хүмүүс зонхилж байна. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж байгаа.

ХӨСҮТ-д COVID-19 халдвартай, сэжигтэй хүмүүсийг тусгаарлаж, эмчилж байна. Тэр дунд давхар өвчтэй, хавдартай эсвэл жирэмсэн хүн байвал бид мэргэжлийн эмчийг нь дуудаж үзүүлж байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд сахиж байгаа. Удаан хугацаагаар тэнд байх боломжгүй эмч, мэргэжилтнүүдийг хамгаалах хэрэгсэлтэйгээр үзлэгийг нь хийлгэж, эмчилгээний зөвлөгөөг аваад буцааж байна.

Д.Нарангэрэл: 

-"Баар, үзвэр үйлчилгээний асуудлыг Эрүүл мэндийн яам шийддэггүй. Гэхдээ тэнд хүний бөөгнөрөл үүсч байгаа учраас олон эрсдэл гарч болно. Тийм ч учраас ЭМЯ-наас 10-аас дээш хүнийг нэг дор цуглуулахгүй, хоорондоо 1.5-2 метрийн зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөх гэсэн мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөөг байгууллагууд болон холбогдох албаныханд өгч байна. Тэдгээр газруудын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргадаг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top