x

Д.Нямхүү: Транзит нислэгээр ирсэн нэг хүнээс коронавирус илэрч бидний хяналтад орлоо

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон транзит нислэгээр ирсэн иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар транзит нислэгээр ирсэн 281 иргэдэд шинжилгээ хийсэн. 280 хүнээс коронавирус илрээгүй. Нэг хүнээс илэрч бидний хяналтад орлоо. 

Нийт дөрвөн лабораторид 350 хүнд шинжилгээ хийсэн. Нэг коронавирус илэрсэн. /ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн нэг лаборатори, Зоонозын халдвар судлалын төвд нэг лаборатори нэмж байгуулсан/

Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25  хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 26 сорьцонд шинжилгээ хийсэн. 

Өчигдөр болсон асуудал дээр тайлбар өгье. Франкфурт руу нисэх гэж байсан иргэнд коронавирус илэрлээ, дотроо алдчихсан юм биш үү гэж хүмүүсийг айдаст автуулж байна. Энэ мэдээлэл хүмүүсийг амраасангүй. Буруу ташаа мэдээлэл өгч байгаа хүнд та бүхэн дургуйцэх хэрэгтэй. Шөнө амарч сайхан амрах нь хүний дархлааг дэмждэг. Бид өдөр бүр 11 цагт албан ёсоор баталгаатай мэдээлэл хүргэж байгаа. Бид эх орон, иргэдээ коронавируст халдвараас хамгаалж өдий хүртэл ажиллаж байхад ташаа мэдээлэл явуулсан. Үнэн бодитой мэдээлэл биднийг аварна.

Сайн мэдээ байна. Маш хүнд байсан Франц улсын иргэн өнөөдөр эх орон руугаа буцсан. Би өөрөө биечлэн гаргаж өгөөд ирлээ. Монгол улсад маш их талархаж байгаагаа илэрхийллээ. ХӨСҮТ-ийн Чинбаяр ахлагчтай эмч нарт талархаж байгаагаа илэрхийллээ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 36 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 54 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 22 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 36 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 40 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 44 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 57 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 2 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 5 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 9 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 12 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 17 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 25 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top