x

Д.Нямхүү: Франкфуртын чартер онгоц маш өндөр эрсдэлтэй байгаа

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд монгол улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 217 сорьцонд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуцлуулсан 73 хүний сорьц /Дундговь, Төв аймаг, Нийслэлийн эмнэлгүүдээс цуглуулсан/, Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолооч, ажиглалтад байсан 99 хүний давтан шинжилгээ багтсан. 

Өчигдөр эхний чартерийн онгоцоо хүлээн авлаа. Үүнээс 5 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Бусад нь бэлдсэн ажиглалтын байр луу хуваарьлагдсан. Өчигдөр хүмүүсээ нилээн орой байрлуулж дууссан байгаа. Өнөөдөр шинжилгээ авч эхэлнэ. 

Ер нь бол аюул өнгөрөөгүй, аюул урд байна гэж үзэж байгаа. Бид дахиад хоёр онгоц хүлээн авах гэж байна. Франкфуртын онгоц бидний тооцоолж байгаагаар маш өндөр эрсдэлтэй. Урьдчилж тандан хянаж, төлөвлөж байгаа учраас ийн тооцоолж байгаа юм. 

Ирэх онгоцууд дээрээ онцгой анхаарч ажиллах болно. 

Тодорхой хугацаа өнгөрхөөр зүгээр байна гээд тайвширч болохгүй. Та бусдад мөн шаардлага тавих нь монгол улсаа хамгаалж байгаа гэсэн үг. Таны эрүүл мэнд таны гарт байгаа юм шүү. Тэвчээр хатуужилтай байж энэ өвчнийг даван туулна" гэлээ. 

Мөн тэрээр "Бид цаг алдахгүй шинжилгээ авна. Бид тандалт хийж, ярилцсаны үндсэн дээр хэд хоноод шинжилгээгээ авах уу гээд явна. Өвчтөнүүдийн байдал өчигдөрийн янзандаа байгаа. Зарим хүний халуун бага зэрэг буурсан. Өвчтөний сэтгэл зүйн байдал маш чухал, мөн эмчдээ итгэх нь мөн чухал. Бид ямар эмчилгээ хийсэн гэдгээ тодорхой цаг хугацааны дараа нэгтгэж та бүхэндээ мэдээлнэ. Одоо бол цаг нь биш. Ямар эмчилгээ хийж байгаагаа нэгтгэнэ" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 9 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 15 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top