x

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавив

БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр болов. Уг эмнэлэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаанд баригдах юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Харин ханиад томууны улирлын үед 1,500 ор шаардлагатай болдог. Энэ үед төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх гэх зэргээр зохион байгуулснаар сүүлийн гурван жилд хүүхдүүдээ коридорт хэвтүүлээгүй. 

Бид 1,000 орны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Шат дараатайгаар хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан тусалж байгаад талархаж байна.

Хагас жилд багтаан Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орно. Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг 200 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болох юм" гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй хоёр талын төр засгийн харилцаа өндөр түвшинд хүрээд буйг онцлон тэмдэглээд "Төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр шаваа тавьж буй төсөл юм. Цаашид ийм төслийг олноор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно" хэмээв.

Дээрх эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй тав дахь эмнэлэг болж байна.

“Хангарьд хөгжлийн төв” ТББ нь БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна.

Тухайлбал:

  • 2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн оношилгооны төв,

  • 2018 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,

  • 2019 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,

  • 2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруулжээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж.

Мөн 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барьж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top