x

"Цар тахлын улмаас 13 сая хүүхэд улаан бурхан, халдварт саа өвчний вакциныг авч чадахгүй байна"

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст цар тахал дэлхийн 213 улсад бүртгэгдэж, нийт 3.2 сая хүн өвчлөөд байна. Халдварын улмаас 227 мянга гаруй хүн нас баржээ. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Манай улсад бүртгэгдсэн халдварын 38 тохиолдлоос одоогоор 10 хүн эдгэрээд байна. 

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш бид улсын хэмжээнд 302 сэжигтэй тохиолдол бүртгэж, нийт 5.312 хүнийг ажиглалт авч тусгаарлаан хянажээ.

Өчигдөр тусгаарлалтаас нийт 284 хүн гарч, өнөөдрийн байдлаар нийт 486 хүн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагийн дотор 119 зөвлөгөө өгөх утсанд 184 дуудлага ирсэн бөгөөд тус утсанд Япон, Швед улсаас манай улсын гурван иргэн холбогдож зөвлөгөө авахын зэрэгцээ Япон улсад халдвараас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлсэн.

Иргэд гадуур явахдаа хүүхдэдээ амны хаалт зүүлгэхгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Урин дулаан цаг ирж хүүхдээ гадаа тоглуулж байгаа ч амны хаалтыг нь тогтмол зүүлгэх ёстой. Мөн нэг саваар дамжуулан ус, ундаа ууж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэл болно. Түүнчлэн тусдаа гар нүүрийн алчууртай байх, тусдаа аяга халбагтай байх хэрэгтэй. 

ДЭМБ-аас болон ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг уг өвчний эсрэг үр дүнтэй вакцин гартал хэрэгжүүлж, өөрийгөө эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна.

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног тохиож байна. Гэвч COVID-19 халдварын улмаас дэлхийн дахинд 13 сая хүүхэд улаан бурхан, халдварт саа зэрэг өвчний вакциныг авч чадахгүй, вакцины хомстолд ороод байна. Тиймээс эдгээр өвчин дахин дэгдэх аюултай, тэр тусмаа улаан бурхан өвчин дэлхийн олон оронд дэгдэлт хэлбэрээр гараад байна.

Хүүхдээ товлолт вакцинжуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна” гэв. 

Мөн тэрээр "Гадаадад байгаа монгол иргэд 119 дугаар руу өөрсдөө залгаж, байнгын зөвлөгөө авч байгаа. Дөрөвдүгээр сарын эхээр гадаадад халдвар авсан манай улсын 14 иргэн бүгд эдгэрч, хэвийн амьдралдаа эргэн орсон. Харин сүүлд халдвар авсан манай улсын таван иргэний хувьд, шинж тэмдэг хөнгөн, балархай байгаа учраас гэртээ тусгаарлагдан тухайн улсын эмчээс утсаар зөвлөгөө авах болоод ЭМЯ-ныхаа утсаар холбогдож зөвлөмж авах байдлаар эмчилгээ, үйлчилгээ авч байгаа" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 37 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 42 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 46 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 53 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 55 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 9 цаг 0 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 4 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 7 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 24 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 38 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 42 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 45 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 59 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 4 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 6 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 11 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 13 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 19 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 26 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top