x

Д.Нямхүү: Чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулж байна

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, ОХУ-аас ирсэн оюутнуудын талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Өдрийн мэнд хүргэе. Дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол ХӨСҮТ болон улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Коронавирусийн халдвар илрээгүй.

Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31, Замын-Үүдэд тусгаарлагдсан 1 хүнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 46 хүний сорьцод шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхөнгай аймаг болон Багануур дүүрэг зэрэг аймгуудаас цуглуулсан. Энэ нь улс оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг тагнаж, мөрдөж байгаа юм.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь хоног өдрөөр нь хөөгөөд дараагийн шат руу шилжүүлж, ХӨСҮТ-д 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулж байна. 

ОХУ-аас ирсэн оюутнууд үндсэндээ 20-иод хоночихлоо. Заримд нь 3, зарим онцолж харсан хүмүүсдээ 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тийм учраас ОХУ-аас ирсэн оюутнуудын аюул дууссан гэж үзэж байна" гэлээ. 

Мөн тэрээр "Эмчлүүлж буй өвчтөнүүдийн хувьд хатгааны улмаас хэдэн өдөр дамжин халуурсан, гүйлгэж байгаа тохиолдлууд байна. Шинж тэмдгүүд заримд нь тод байгаа тул эмчилгээндээ онцгой анхаарч байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 43 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 0 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 4 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 10 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 14 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 28 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 33 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 18 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 37 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 56 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 58 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 29 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 45 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
Top