x

ӨМӨЗО-оос 420 сая төгрөгийн оношлуур, оношилгооны аппарат хандивлав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас 1.093.460 юань буюу 420 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 10.000 ширхэг лабораторийн оношлуур болон оношилгооны аппарат болох Полимеразын гинжин урвалын анализаторыг манай улсад хандивлалаа. 

Хандивыг БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өгөв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтэд "COVID-19" коронавирусийн халдвар асар хурдацтай тархаж нийт 213 улс орныг хамарч, манай улсад зөөвөрлөгдөн ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн талаар товч мэдээлэхийн зэрэгцээ уг коронавирусийн халдварыг баталгаажуулах шинжилгээний гол арга болох Полимеразын гинжин урвал дээр суурилсан лабораторийн оношлуур, аппарат тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэв. 

Элчин сайд Цай Вэньруй: "БНХАУ-ын хувьд "COVID-19" коронавирусийн халдварын тархалтыг зогсоож чадсан бөгөөд дэлхийн бусад улс орнуудад уг халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний арга барил, зөвлөмжийг түгээж, эмч мэргэжилтнүүдийн цахим хурлыг удаа дараа зохион байгуулах зэргээр өөрсдийн олсон мэдлэг, туршлагаа идэвхтэй хуваалцаж байгаа" гэв. 

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод БНХАУ-аас Монгол улсад зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол байхгүй байгаа ба цаашид энэ байдлыг хадгалах болохоо мэдэгдэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 53 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 58 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 2 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 9 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 16 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 20 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 23 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 40 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 54 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 58 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 1 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 14 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 20 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 22 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 27 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 29 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 35 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 42 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top