x

Я.Буянжаргал: Тусгай үүргийн нислэгийн багт ажиллах эмчийг томилсон

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар Я.Буянжаргал танилцуулга хийлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Өчигдөр орой Замын-Үүдийн хилийн боомтоор БНХАУ-ын Хөх хотод эмчлүүлж байсан биеийн байдал нь хүнд иргэнээ хүлээж авсан. Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, ажиглаж байна. Вируслогийн шинжилгээг нь ХӨСҮТ рүү илгээж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ-ийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд ДЭМБ-аас өгч буй илрүүл, оношил, тусгаарла, эмчил гэсэн зөвлөмжийн дагуу бид ажиллаж байгаа. Тусгай үүргийн онгоцыг хүлээж авах нислэгийн багт ажиллах эмчийг томилсон. Мөн эрүүл мэндийн байгууллагууд, тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангаж, тэнд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ томилж, дадлагажуулсан.

Дадлага сургуулилтыг урьдчилсан байдлаар тавдугаар сарын эхний долоо хоногт хийх төлөвлөгөөтэй байна. Хээрийн эмнэлгийг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг хангасан. Нийт 30-50 орчим хүнийг тусгаарлан эмчилгээ тусламж үзүүлэх боломжтой гэж тооцоолсон.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хувьд 2019 оны эцсийн байдлаар нийт 54 687 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Үүнээс, сувилагч 12 773, эмч 11 788 байна. Эрүүл мэндийн салбарт 92.5 нь, бусад салбарт үлдсэн 7.5 хувь нь  ажиллаж байна. Хэрэв цар тахал хүн амын дунд тархсан тохиолдолд ажиллах бүх томилгоог хийсэн бөгөөд үүнтэй холбоотой дадлагажуулах сургалт, үнэлгээ хийж байгаа. 

Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт тасарсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй. Шаардлагатай эм, эмнэлгийн эм, хэрэгслийг урьдчилсан байдлаар УОК, МИАТ зэрэг холбогдох байгууллагад хүсэлт тавьж, тусгай үүргийн онгоцоор татаж авах ажил хийж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 44 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 0 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 4 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 10 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 14 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 28 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 34 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 18 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 37 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 56 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 58 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 30 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 45 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
Top