x

Д.Нямхүү: Франц иргэн 47 хоног эмчлүүлж, бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, Франц иргэний талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймагт буй салбар лабораторид 161 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Эмчилгээнд орохын өмнө эмч, сувилагч, үйлчилгээний ажилтан нарын уушгины зургийг авч хадгалдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор авдаг юм. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад шинжилгээ авч хянадаг. 

Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан бий. Тандалтын зорилгоор 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй.

Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөгжиж, эрүүл гэж гарсан. Бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна. Энэ хүн 47 хоног эмчлүүлсэн. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Энэ хүнийг эдгээж чадсаны хариуг бусад улс манай улсад илгээх байх гэж бодож байна. 

Энэ хүнд уушгины нэвчдсийг шимэгдүүлэх зэрэг шинжилгээ, гол үзүүлэлт болсон бүх гинжилгээг өдөр болгон хийж явлаа. Амжилт хүсье" гэлээ. 

Манай улсад коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 10 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 43 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 59 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 3 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 9 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 13 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 27 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 32 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 36 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 55 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 57 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 44 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
Top